Дубайд жуулчдын автобус осолдож 17 хүн амиа алджээ

2019/06/07

 

Арабын Нэгдсэн Эмирт улсын нийслэл Дубай хотод 31 зорчигчтой автобус замын тэмдэглэгээ мөргөж осолдсоноос 17 хүн амиа алдсан байна. Амиа алдсан зорчигчдын дунд Энэтхэг улсын найман иргэн байгааг албаны эх сурвалж баталжээ.

Харин автобусыг жолоодож байсан 50 гаран насны эрэгтэй хөнгөн бэртэл авчээ. Ослыг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

Arslan.mn

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна