Тайландад гэртээ тамхи татахыг хориглоно

2019/06/28

Ирэх наймдугаар сарын 20-ноос тайландчууд гэртээ тамхи татах эрхгүй болно.Гэр бүл хамгааллын хуулийн хүрээнд уг арга хэмжээг авч байгаа гэдгээ эрх баригчид мэдээлжээ.Өөрөөр хэлбэл дам тамхидалт нь гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр хэмээн үзэж байгаа юм.

Тамхи татдаг нэг хүнээс болж гурван хүн дам тамхидалтад өртдөг гэсэн судалгаа бий. Тамхинаас болж XXI зуунд нэг тэрбум хүн амь насаа алдах магадлалтай хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тооцолсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна