Бизнес уулзалт, аливаа арга хэмжээний хүрээнд олон орны хүмүүстэй уулзах, хооллох шаардлага цөөнгүй гардаг. Хэрэв хэн нэг гадаад найз, бизнесийн хамтрагч тань таныг зоогонд урьсан тохиолдолд юунд анхаарах хэрэгтэй вэ?
Улс бүхэн өөр өөрийн өвөрмөц ёс заншил, соёл, уламжлалтай. Тэдгээрийн дотор хүндтэй байр суурийг эзэлдэг хооллох соёл нь зөвхөн халбага, сэрээгээ хэрхэн зөв хэрэглэх тухай ойлголт биш юм. Энэ нь ширээнд суусан цагаасаа эхлэн тодорхой дэг, журмыг мөрдөн зохистой хооллох зэрэг ойлголтыг багтаасан чухал мэдлэг билээ. Тэр дундаа ёс журмыг ихэд чухалчилдаг япон үндэстний хооллох соёл тун нарийн байдаг тул энэ талаар зөвлөгөө хүргэхээр бэлдлээ.
Хооллох үеийн ёс
Япончууд хоолоо ихэвчлэн савхаар иддэг бөгөөд үр хүүхдэдээ ч багаас нь хэрхэн савх барих талаар зааж сургадаг. Савхыг цэгцтэй зөв барьж сурвал тэр хэрээр цэвэрхэн хооллож сурна гэж үздэг. Мөн савхтай холбоотой цээрлэх ёсон цөөнгүй байдаг. Тухайлбал:
• Савхаар аяга тавгаа наашлуулж цаашлуулах
• Аягатай будаанд савх зоож орхих. (Хүн нас барсан үед будаанд савх зоодог заншилтай)
• Савхаа өндөрт барьсан чигээр юу авах гэж байгаагаа мэдэхгүй эргэлзэх
• Савхаа амандаа зуух
• Савхнаас савхаар дамжуулах (савхадсан хоолоо хүнд өгөх үед нөгөө хүн нь мөн адил савхаар авахыг хэлж буй). Японд нас барсан хүнийг чандарлахад эхлээд шатааж дараа нь ясыг нь хоёр хүн тусгай багажаар хоёр талаас нь хамж авдаг ба савхаар хоол дамжуулж идэхийг үүнтэй адил хэмээн үзэж цээрлэдэг.
Хооллохын өмнө болон дараа талархах ёс
Гоймонг дуу гарган идэж болно
Хоол идэхдээ дуу чимээ гаргахыг улс орон бүр харилцан адилгүй хүлээж авдаг. Японд гоймонг л дуу чимээ гаргаж идэхийг зөвшөөрдөг. Энэ хоол нь урт нарийн гоймон тул чангаар дуу гарган сорж идэх нь хоолны амтыг илүү сайн мэдрэхэд нөлөөлдөг гэж үздэг юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна