Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 18 км-т/ таван хүн Орхон голд загасчилж байснаас нэг нь осолдсон харамсалтай осол болжээ. Тодуруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн М /36 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, 1 автомашин, 2 завьтай мөн өдрийн 09:25 цагт осолдсон газраас хойд зүгт 200 метрт, таван метрийн гүнээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна