Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын улмаас хүн бүр дор бүрнээ хичээж энэ цаг үед төр засгийн шат шатны байгууллагууд хэрхэн бэлэн байдал ханган ажиллаж байгаа талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.
Дүүргийн Засаг дарга бол тухайн дүүргийнхээ өдөр тутмын ажлыг хариуцдаг чухал алба. Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед Чингэлтэй дүүргийн өнөөгийн байдлын талаар эхэлье?
- Чингэлтэй дүүрэгт одоогийн байдлаар батлагдсан 43 тохиолдол байгаа. Шинэ тохиолдол бүртгэгдээгүй голомт үүсээгүй байна. Иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээ авах 3 цэг дүүргийн 39, 50, 72 дугаар сургуулиудад байрлаж байна. Иргэд цахимаар цагаа аван шинжилгээ өгөх бүрэн боломжтой. Мөн явуулын шинжилгээний баг ажиллаж байна. Батлагдсан тохиолдлын оршин суудаг хаягт айлуудаас давтан шинжилгээг авч байна. Одоогоор дам хавьтлаар тогтоогдож тусгаарлах байранд 45 хүн, гэрийн тусгаарлалтад 564 хүн байна.
Цар тахлыг бид дотооддоо нэлээд хугацаанд барьж чадлаа. Гэвч одоо бид үүнтэй нүүр тулж, дасан зохицох шаардлага гарч байна.
Цартахал эрчимтэй тархаж, бид нүүр тулаад байна. Эрүүл мэндийн чиглэлд ямар бодлого баримталж байна вэ? Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын ор, хамгаалах хэрэгсэл, хангамж ер нь ямар байгаа бол?
-Цар тахлыг тархаахгүй, голомтын халдваргүйтлийг хумих чиглэлээр бүгд дор бүрнээ хичээн ажиллаж байна. Энэ зөвхөн төр засгийн, мэргэжлийн байгууллагуудын хийх ёстой ажил огт биш. Хамгийн гол зүйл бол иргэдийн ухамсар, хариуцлага. Мэдээж төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн дагуу халдваргүйжүүлэлт, ариутгал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр дагаж байгаад талархаж буйгаа илэрхийлье.
Манай дүүргийн хувьд өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбартаа тусгайлан анхаарсан. Хэдэн хэдэн өрхийн эмнэлгийг шинээр барьж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Манай дүүргийн эрүүл мэндийн төв 250 орны хүчин чадалтай. Одоогоор 50 гаруй хэвтэн эмчлүүлэгчид байна. Коронавируст халдвартай холбоотой амьсгалын замын хүнд халдвартай хүмүүсийг тусгаарлан эмчлэх 25 ор нэмэлтээр дэлгэх боломж бидэнд бий. Ариутгал хамгаалах хувцас хэрэглэлийн 3 сарын нөөц байна.
Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой болсон. Эмч нарыг ЗӨСҮТ-ээс мэргэжлийн сургалтад хамруулж, бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Ингэснээр дүүргийн иргэд цаг алдалгүй шуурхай шинжилгээ өгч халдварыг тандах, илрүүлэх боломжтой. Энэ лаборатори 24 цагт 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай. Зөвхөн “Ковид-19” халдвар бус томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх боломжтой. Тун удахгүй нээж иргэдэд үйлчилж эхэлнэ.
Дүүргийн онцгой комиссын даргын хувьд тун хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажиллах шаардлагатай. Коронавирусийн халдвар тархсан эрсдэлтэй, эгзэгтэй энэ үед иргэдийн хөл хөдөлгөөн их байна. Амны хаалт зүүгээгүй хүн ч мэр сэр харагдах боллоо. Мэдээлэл, зөвлөмжийг байнга өгч байгаа ч иргэд хэт тайвшраад байх шиг?
-УОК, НОК-ийн гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу дүүргийн онцгой комисс ажилладаг. Иргэд анхаарал сэрэмжтэй байж өөрийгөө болон аюулт өвчнөөс хамгаалах сэтгэлтэй байна. Гэхдээ сэрэмжээ огтхон ч алдаж тайвширч болохгүй. Амны хаалтаа заавар зөвлөмжийн дагуу тогтмол зүүж, гараа ариутгаж, бусадтай зайнаас харьцах хэрэгтэй. Манай дүүргийн Тамгын газар болон бусад төрийн байгууллагууд ч дэглэмийг баримтлан иргэдэд үйлчилж байна. Дүүргийн шуурхай штаб 24 цагаар ажиллаж, бүх мэдээллийг авч, иргэдэд заавар зөвлөгөөг өгч байна.
Сүүлийн үед халдвар тархах байдал ахуйн хүрээний, байр орон сууцанд голомтлон гарч байна. Сүүлд гэхэд нийтийн байрнаас тохиолдол олноор илэрлээ. Дүүргийн хэмжээнд хичнээн нийтийн байр байдаг вэ?
Хог тээвэрлэлтийг аюулгүй тээвэрлэх, устгах зэрэг ажлуудыг горимын дагуу хийж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан ажиглах байрнуудад өдөр бүр хяналт шалгалт ариутгалыг хийж, шаардлагатай тохиолдолд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж байгаа.
Аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагууд нээгдсэнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөн ихэссэн байна. Мөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR код нэвтэрсэн. Иргэд хэр идэвхтэй бүртгүүлж байна вэ?
Иргэд кодоо уншуулах нь эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой. Үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR код уншуулснаар өөрийн дамжин өнгөрсөн зам, объектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахимаар шүүж, маршрутыг тодорхойлон ойрын харилцагчдыг шуурхай илрүүлэх боломжтой. Мөн үйлчилгээний байгууллагаар бага насны хүүхэдтэйгээ орох гэсэн иргэд байна. Хүүхдээ эрсдэлд оруулах өндөр магадлалтай учраас гэрээсээ гарахгүй байх, шаардлагагүй тохиолдолд гадуур битгий гар гэсэн зөвлөмжийг байнга өгч байна.
Төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлууд бол эрсдэлийг бууруулах, голомтыг хумих, иргэдийг эрсдэлээс хамгаалахад чиглэж байгаа.
Тиймээс иргэд та бүхнийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гадуур зорчсон тохиолдолд амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллыг баримтлан, зорчсон газрын QR кодоо уншуулж хэвшихийг уриалж байна.
- Ярилцсанд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.218.153
Tseverlegee ariutgal hiij bga yum er alga, horooniihon ajlaa hiine uu, bairniihaa bohir zavaand hyanaltaa tavina uu
Хариулах202.126.90.102
39 р сургууль дээр пср нь дуусаад 2 хоног болсон . Ажил төрөл алдуулаад
Хариулах202.9.46.234
39 r surguuli PCR shinjilgeeni sorits avaad Xaldvartin laboratorit hvrgej ugdug yuma sain sudlaj post bich.. udur bolgon shinjilgeend oroh hvmvvsin sorits tsugluulj bgaa PCR duusaad bhda yahavde kkkk
202.9.46.78
Орон сууцны цэвэрлэгээ туйлын муу. Олон жил СЕХийн даргатай энэ асуудлаар муудалцлаа. Шалгуулмаар байна. ЧД 6-о хороо 49- р байр ковид гэж хорио тогтоосноос хойш тоотойхон цэвэрлэлээ
Хариулах