2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 19:14 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагаан 3 дугаар гудамжинд гэр шатаж 0-13 насны таван хүүхдийг Онцгой байдлын алба хаагчид амь насыг нь аварсан талаар мэдээлсэн билээ.
Тухайн өрхөд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан нэн тэргүүнд иж бүрэн 5 ханатай гэр гардуулахаа мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн П.Анужин гэрийн иж бүрэн тавилга, таван хүүхдэд хувцас хүлээлгэн өгөхөөр болжээ. Мөн гэртэй хамт шатсан бичиг баримтын асуудлыг шийдэж өгнө гэдгээ мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.16
Овоодоо. Сайхан ажил болохнээ
Хариулах66.181.187.201
Аштайв дээ. Хоёр гишүүнд талархъя.
Хариулах172.58.187.243
Ай хөх тэнгэр. Болж дээ.
Хариулах