Шинээр баригдаж буй Үндэсний номын сангийн гүйцэтгэл 85 хувьтай байна

2021/01/29

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний номын сангийн 11 давхар, 9,948.2 ам.метр талбай бүхий шинэ байр баригдаж байгаа билээ. Тэгвэл барилгын  гүйцэтгэл  85 хувьтай явж байна хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.

Шинээр баригдаж буй Үндэсний номын сан нь 450 хүний суудалтай ба харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан соёл, боловсролын танхимтай байх юм.

Мөн технологийн шинэчлэлт нэвтрүүлж ном хэвлэлийг сканердан тоон хэлбэрт шилжүүлснээр хялбар аргаар, хурдан шуурхай мэдээлэл олж авах боломж бүрдэх аж.

Түүнчлэн номын үзэсгэлэнгийн болон хурлын танхим, мини театр, ном, бичиг хэргийн дэлгүүр, хэвлэлийн үйлчилгээгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг өөрийн онцлогт тохируулан хөгжүүлж, барилгын ашиглалт болон олон төрлийн нэмэлт үйлчилгээгээр орлого олохоор төлөвлөжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна