Сүхбаатар дүүрэгт сонсголын бэрхшээлтэй мянга гаруй иргэд байгаагаас 500 гаруй нь эмэгтэйчүүд байна. Сонсголын бэрхшээлтэй эхчүүд, эмэгтэйчүүдэд жирэмсэний хяналтад орох, биед зовиур илэрсэн үед зайлшгүй хүн дагуулж эмнэлэг явах шаардлагатай болдог.
Тэгвэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв уг асуудлыг нэг мөр шийджээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд онлайнаар дохионы хэлмэрч ажиллаж эхэлсэн байна. Эмч нарын хувьд дохионы хэллэгийг тэр бүр мэддэггүйгээс эмэгтэйчүүдэд үйлчлэхэд хүндрэлтэй, мөн сонсголын бэрхшээлтэй эхчүүд өвчин зовиураа хэлж чаддаггүйгээс цаг заваа үрж, эмчлүүлэх, эмнэлгийн үйлчилгээ авахад харилцааны хүндрэл гардаг байсныг ийнхүү халж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна