Өнөөдөр/2021.02.02/-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй онлайн уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг санууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн байгууллагууд тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэрүүд зорилтод бүлэгт хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болно. Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4,4 хувь нь малтай байна" гэдгийг онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна