Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 15897 хүнд шинжилгээ хийхэд, 27 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлууын ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс байна.
Улаанбаатар хотод нийт 1024 хүн халдвар авсан бол дотоодод тархсан кластер халдварын тохиолдол 1350 боллоо.
21 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн 1392 боллоо. Одоогоор нийт халдвартай батлагдсан 1859 тохиолдол байна" хэмээв.
ШУУД ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна