У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

2021/03/15

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар Төрийн ордны их танхимд болсон. Үүний дараа МАН дарга У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд 21 аймаг, 9 дүүргийн Засаг нарыг хүлээн авч уулзсан байна.

Намын дарга энэ үеэр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр "Хэрэв намын гишүүд та бүхэн минь дэмжвэл миний бие 2021 Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө" гэжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард доод дунд шатны төрийн албан хаагчдын буруутай үйлдэлтэй холбогдуулан танхимаа тараасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа оржээ.Хуулийн дагуу намууд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ санал авах өдрөөс 40 хоногийн өмнө нэр дэвшүүлж, гурав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 193.31.24.154
    2021/03/15

    Тусгаар Тогтнолын ордон Намын байранд төрийн албан хээгч ЭМЭГТЭй хүн М....цэцэг ийг үдэш оройн цагаар үүдэндээ суулгадгаа болимоор юм энэ Хүр.....сүх

    Хариулах
  • 203.91.112.130
    2021/03/15

    энэ сагсуу сэлэм эргүүлэх байлгүй одоо таньдан болсон хүнд цаг болбол хаяд зугтаана салам тогмид

    Хариулах
  • 188.156.90.19
    2021/03/15

    Hutsvaa.Chamaig NOHOIN CHINEE TOOH HUN BAIHGUI.Chi bol ADGIIN URVAGCH, CY.BATBOLDIIN BUGS DOLOOGCH, UURIIN TOLGOI gej OLGOI bolson MUNGUNII tuluu TURSUN EHEE CH ZARHASAAS BUTSAHGUI URVAGCH. BURHAN CHAMAIG SHUUNEE.

    Хариулах