Иргэний мэдээлэл болон төрийн албан хаагчдын гомдол мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажлын хэсэг, Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хянан хэлэлцээд Нийслэлийн Дотоод аудитын газрын гурван албан тушаалтан, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын таван албан тушаалтныг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилогдсон болохыг тогтоон, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өглөө.
Баянгол дүүргийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга, Увс аймгийн Засаг дарга, Хэнтийн аймгийн Норовлин сумын Засаг даргын төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар албан тушаалаас чөлөөлсөн, халсан шийдвэрийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоож тус тус хүчингүй болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна