Нийгмийн сүлжээнд бичлэг нь цацагдаж, улмаар хууль шүүхийн байгууллагын “нууц ажиллагаа”-ны схем "зурсан" нь ил болж олон нийтийн анхаарлын төвд орсон хүн бол өмгөөлөгч Б.Баасанцогт.
Тэгвэл түүнтэй холбоотой дахин шинэ баримтууд дэлгэгдэж, дуулиан дэгдээгээд байна. Тодруулбал, тэрбээр нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн баримт ил боллоо.
Б.Баасанцогтоос мөнгө болон эд зүйлс хүлээж авсан шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын жагсаалт болон мөнгөн дүнгийн мэдээллийг дараах баримтаас харж болно.
Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлжээ.
Энэ асуудал нь илэрмэгц шүүгч нар Б.Баасанцогт руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар буцаан шилжүүлсэн гэх мэдээлэл ч байгаа юм.
Чухамдаа эдгээр шүүгч, хуульчдын гаргасан зүй бус үйлдэл иргэдийн өдрөөс өдөрт алсарч буй итгэлийг улам бүр алдаж байгааг энэ салбарыг тэргүүлж байгаа хүмүүс ойлгож байгаа болов уу.
Алдах алдахдаа мөрөөрөө ажлаа хийж яваа мянга мянган шүүгчийн нэр хүндийг шороотой хутгаж дууслаа. Эдгээр нэр бүхий шүүгчийн ёс бус бүр гэмт хэргийн шинжтэй эдгээр хэрэгт Шүүхийн ёс зүйн хороо болон холбогдох хуулийн байгууллагууд шударгаар хариуцлага тооцож чадвал дээрх шүүгчдэд даруулга, бусад хуульчдад сургамж болох учиртай. Ингэж байж шүүхэд итгэл алдсан ард түмний сэтгэл наашаа эргэх эхлэл тавигдах бус уу. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч тодорхой арга хэмжээ авсангүй.
Дахин асууя, хүн чанар, ёс суртахууны доголдолд орсон Б.Баасанцогт тэргүүтэй хуульч, шүүгчдэд ямар арга хэмжээ авах вэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөөн, Ерөнхийлөгч өө. Хэдий болтол ичихэд ч хэтэрхий оройтчихсон энэ хүмүүсийн үйлдлийг олон нийт харах ёстой вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.73.228
БААСАНЦОГТ ЧЕНЖ ХЭРЭГ НАЙМААЛДАГ БАЙЖ МАГАДГҮЙ МѲНГѲНИЙ ЭХ ҮҮСВЭР ХААНААС СОНИН МѲНГѲ ШҮҮГЧ НАРТ ШИЛЖИХ ҮЕД ЯМАР ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДСЭНИЙГ СУДЛАВАЛ ЯМАР ВЭ
Хариулах66.181.179.61
Baasantsogt gedeg avilgiin haa heden hyviig ugdug bol 5% uu Tegheer uurt noogddogoh ne denduu ih bolj taarana
Хариулах122.201.23.84
Мөнгө авсан шүүгч нарт холбогдох арга хэмжээг яаралтай авах нь зүйтэй
Хариулах