Ц.Сандаг-Очир: Э.Бат-Үүл, С.Баяр, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нарын хэргийг төлөвлөсөн баримтууд байна, энэ гэмт хэрэг биш үү

С.Гандэлгэр
2021/03/16

Тэрбээр "Б.Баасанцогт гэж ҮАБЗ-д ажиллаж байсан гэх, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргатай асар ойр дотнын хүн нэр бүхий шүүгч нартай, нэр бүхий прокурор, авилгатай тэмцэх газрын ажилтнуудтай ойр дотно байдаг энэ хүний ашиглаж байсан, хэрэглэж байсан компьютероос яагаад энэ нэр бүхий улс төрчидтэй холбоотой томоохон гэмт хэргүүдийн төлөвлөлт гарч ирж байна вэ? Яагаад Энэ дотор асар олон гэмт хэргүүдийн төлөвлөлтүүд, зарим улс төрчдийн хэргүүд яг энэ төлөвлөлтөөр явсан байна гэдгийг зарим улс төрчид хэлж байна. С. Баяр, Баярцогт нарын хэрэг байна. Ж. Эрдэнэбат гишүүний хэрэг байна. Хотын дарга байсан Э.Бат-үүл даргын хэрэг байна. Маш олон гэмт хэргүүдийг энэ хүн төлөвлөсөн байна. Энэ нотлох баримт биш гэж үү?

Энэ гэмт хэрэг биш гэж үү? Өнөөдөр шинэ шүүхийн хуулиар шүүгч нар төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзах нь битгий хэл ярьж ч болохгүй. Хуульчлагдсан байгаа. Уулзвал прокурортой уулздаг болсон. Хэргийн талаар ам ангайх ч эрхгүй болсон. Гэтэл энэ улсууд нэг дор олноороо цугларч, янз бүрийн асуудал үүсгэж, гэмт хэрэг ярьж төлөвлөдөг болсон байна. Би хувьдаа бол улс төрийн хонгил гэж улс төрчдийн бие биеэ намнах, бие биенээ ялах, бие биенийхээ өс хонзонг авах асуудал гэж ойлгож ирсэн, өнөөдрийг хүртэл. Гэтэл үнэхээр энэ сүүлийн үед гарч байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээс гарч байгаа энэ одоо мэдээллүүдийг үзэх нь ээ үнэхээр энэ хонгил гэдэг юм чинь байдаг юм байна гэдэг ийм ойлголт төрж байгаа. Үнэхээр нотлох баримтуудтай байна. Сая Г.Дамдинням гишүүний ярьж байгаа энэ банкны хуулгууд бол хаашаа ч хэн ч үгүйсгэж чадахгүй нотлох баримт. Энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүгд гарсан. Банкны гүйлгээ гэдэг бол энэ Б.Баасанцогт гэдэг хүний данснаас яахаараа энэ шүүгч нар луу, яахаараа энэ шүүхийн ажилтнуудруу мөнгө шилжүүлдэг юм? Энэ авилга биш үү? Энэ гэмт хэрэг асуудал биш үү? Энийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөх ёстой юм уу?"гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна