Г.Батхүү агсны 13 секундын бичлэг задалсан иргэн амиа алджээ

2021/03/23

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар Төрийн ордонд учир битүүлгээр нас барсан Г.Батхүү агсны талаар мэдэгдэл хийлээ.

Тэд "Г:Батхүү агсан нас барсантай холбоотой хэд хэдэн нотлох баримтыг нягтлахгүйгээр, хэргийг учир битүүлгээр хаах гэж байна. Иймд бид өөрсдөө энэ хэргийн араас явж, бодитой мэдээлэлтэй болно" хэмээн мэдэгдлээ.   

УИХ-ЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА:

-Г.Батхүү агсан одоогоос 2 жилийн өмнө, 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд амиа алдсан. Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маш нууцын зэрэгтэй хэргийг мөрдөн шалгаж байсан. Бид хоёр жилийн хугацаанд тэвчээртэй хүлээлээ. Гэтэл саяхан "Эзэн тогтоогдохгүй байна" гэсэн үндэслэлээр нийслэлийн прокурорын газарт хэргийг хаах санал хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Г.Батхүү агсны гэр бүлийнхэнд 13 секундын бичлэг өгсөн гэх залуу хэдхэн хоногийн өмнө учир битүүлгээр гэртээ амиа алдсан гэх мэдээлэл хэвлэлээр явсан. Үүнийг тодорхой болгох ёстой. Жилийн өмнө өмгөөлөгч болон Г.Батхүү агсны гэр бүлийнхэн шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, гар утсан дээрх мэдээллийг устгасан гэдгийг хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэж байсан. Энэ хэвлэлийн хурлын дараа мөрдөн байцаалтын нууц задруулсан гэх үндэслэлээр өмгөөлөгчид ял оноосон байдаг. Иймд хэргийг учир битүүлгээр битгий хаагаач гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Хөдөө хээр биш, Төрийн ордонд хүн нас барсан байхад хэргийн эзэн холбогдогчийг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Төрийн ордонд хүн амины ноцтой хэрэг гарсан. Хүн амины хэрэг гэж бид үздэг. Учир нь хүзүүнд боолтны ором гарсан, хөхрөлт нь унасан байрлалаас өөр газарт гарсан зэрэг анхны дүгнэлт байдаг. Ар гэрийнхэн нь зөвшөөрөөгүй байхад хэд хэдэн нотлох баримтыг баталгаажуулахгүйгээр хэргийг хаах гэж байгааг тодорхой албан тушаалтнуудын нөлөө орсон байж болзошгүй гэж үзэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ:

-Хэрэг гарсан цаг хугацаанаас эхлээд янз бүрийн мэдээлэл явсан. Буруу зөрүү мэдээлэл гаргасан эх сурвалжууд өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байна. Зориудаар мэдээллийг бусдаар дамжуулж түгээх гэсэн эзэн холбогдогч зайлшгүй байх ёстой. Үүнийг бид гаргаж ирэхийг шаардаж байгаа юм. 

Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн анх удаа олон нийт болон хэвлэлд хандсан мэдээлэл хийж, энэ үеэр Г.Батхүү агсныг Төрийн ордны гонхноос унаж нас барсны дараах зургийг хэвлэлийнхэнд дэлгэсэн юм. 2020 оны 01 сарын 22.

 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.42
    2021/03/26

    muu hulgaich tsarailsan pizdanuud hergee nuuj alahkui yu uur yhwdee bid denduu noomoi ymaa

    Хариулах
  • 66.181.161.8
    2021/03/25

    iim l bga.shde.

    Хариулах
  • 211.36.142.38
    2021/03/24

    nomtoibayr ih sejigtei bsndaa.

    Хариулах
  • 66.181.161.56
    2021/03/23

    Алчихжээ алаад хаяж яалаа гэж энэ вэ хүүгий нь УИХ д өрсөлдүүлж доёолсон эзнийг нь олж тогтоогооч

    Хариулах