Шударга бус шүүгчдэд хариуцлага тооцохыг Ерөнхийлөгчөөс шаардаж иргэн Б.Сарнай Сүхбаатарын талбайд суулт хийж байна. Тэрбээр "Хонгилын" гэгдэх шүүгч нараас болж 8 тэрбум төгрөгөөр хохирсон гэж мэдэгдээд байгаа юм.
Б.Сарнайгийн тэмцлийг иргэд дэмжиж яг одоо Сүхбаатарын талбайд тайван жагсаал болж байна.
Тэд шүүх засаглал улс төрчдөд худалдагдаж, тэдний эрх ашгийн төлөө үйлчилж, энгийн иргэдийг ажил, амьдралаар нь хохироож байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн иргэдийн зүгээс Б.Баасанцогт нарын хуулийг уландаа гишгэсэн шүүгч нарыг чөлөөлөхийг шаардаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна