Сангийн сайд Б.Жавхлан туслахынхаа ТҮРЭЭСИЙГ Дарханы ЗДТГ-аар төлүүлжээ

2021/03/25

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл өгсөн байдаг. Тэгвэл Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт олгосон зээл хууль, дүрэм зөрчигдөж олгогдсон байх магадлалтай гэж үзээд АТГ шалгаж эхэлсэн байгааг Хөгжлийн банкны захирал Н.Мөнхсүх олон нийтэд мэдэгдсэн.

Тэгвэл Г. Дамдиннямтай хамт МАН-аас сонгогдож, Дархан-Уул аймгаас нэр дэвшин гишүүн болсон, өдгөө Сангийн сайдаар ажиллаж буй Б.Жавхланг тойрсон асуудлууд ар араасаа гарч ирэх бололтой. Тодруулбал, гишүүний туслах нь Дархан-Уул аймгийн ЗДТГ-аар түрээсийнхээ төлбөрийг төлүүлсэн байж болзошгүй баримтууд дэлгэгдлээ. 

Баримтад Дархан-Уул аймгийн Засаг дарга 2020 оны аравдугаар сарын 28-ны 02-А/74 тушаал гаргажээ. Уг тушаалд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн туслах тус аймгийн Төрийн банкны байранд албан өрөө түрээслэх зардал болох 3,511,200 төгрөгийг аймгийн ЗДТГ-ын төсвийн байрны түрээсийн зардлаас гаргахыг тушаажээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.99
    2021/03/26

    Хуулиараа тийм

    Хариулах
  • 103.26.194.58
    2021/03/25

    ДАРХАНД ХАМТ НЭР ДЭВШСЭН ЖИЖИГ НАМЫН ХҮМҮҮС ДАРХАН ХОТЫГ ЭХНЭРИЙН ХАМТ ЯАЖ ГАРТАА ОРУУЛЖ ЗАЙДАЛСАНЫГ НЬ ГАЙХАЖ БАЙСАН . ХУДЛАА БАЙЛГҮЙ АРАЙЧ ДЭЭ ГЭМЭЭР ЮМ ЯРЬСАН ШҮҮ. ХУДЛАА Л БАЙГААСАЙ. ХҮН ТИЙМ ШУНАЛТАЙ АРАЙ БАЙХГҮЙ БИЗ

    Хариулах
  • 202.179.25.212
    2021/03/25

    ийм Хогийн юмнууд Сайд болчихоод Худлаа ЭЗ-г Өсөлттөй байгаа энэ тэр гэж Худлаа мэдээлэл өгөөд сууж байгаан ш дээ

    Хариулах