Шүүгч, ҮХЦ-ийн гишүүдийн дуулианы хажуугаар АН-ын дарга асан С.Эрдэнэ өмгөөлөгч Г.Батбаярын хамт өнөөдөр /2021.03.25/ ноцтой мэдээлэл хийсэн нь олны анхаарлыг ихээхэн татаад байна.
''2013 онд миний охин Э.Содгэрэл АПУ компанийн эзэмшилд байсан ''Дархан гурил тэжээл'' үйлдвэрийн 150 мянган ширхэг хувьцааг өөрийнхөө нөөц хөрөнгөөр худалдаж авсан. Ерөөсөө л үүнд холбох гэж л улайрсан. Холбох гээд юм олдохгүй болохоор Халтмаагийн Баттулгын хийсэн үйлдлийг С.Эрдэнийнх гэж болгож өөрчлөөд холбох гэж оролдсон. Би одоо шударга хэлье. Тэр ''Дархан гурил тэжээл'' үйлдвэрийн Л. Баатартай холбоотой асуудалд хэрвээ миний оролцоо байгаа юм бол намайг өнөөдрийн ерөнхийлөгч тэр Х.Баттулгатай цуг хамтад нь өнөөгийн АТГ хамтад нь шалгах ёстой.
З.Энхболд надруу яриад юу гэж хэлсэн гэхээр ''хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод чи өргөдлөө бичээд өг'' гэсэн. Би өргөдлөө өгчихсөн байгаа. 4,5 удаа өгсөн гэдгээ хэлсэн. Гэтэл ''үгүй ээ чи хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод бичээд өгчих'' гэсэн. Өнөөдөр орой 17:00 цагт ''чи надад өг'' гэсэн. Тэгээд би хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод өргөдлөө бичээд өгсөн. Гуравдугаар сарын нэгний өдөр шүү дэ. Орой 19:30 болж байхад МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Түвшинжаргал гэдэг бүсгүй нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй надад үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг надад ирүүлсэн. Яахаараа Нийслэлийн прокурорын тогтоолыг МУ-ын Ерөнхийлөгчийн шадар туслах надад өгдөг юм бэ. Түүгээрээ надад юу ойлгуулах гээд байгаа юм. Хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо шүү, одоо чи аятайхан байгаарай гэж надад ойлгуулах гээд байгаа юм уу?Удаа дараа намайг Чи Ерөнхийлөгчтэй очиж уулз гэж З.Энхболд шахсан. Би З.Энхболдод ганцхан юм хэлсэн. Би АН-ын хувь заяа, ардчиллын хувь заяагаар ямар нэгэн хэрэг наймаалцдаг хүн биш ээ. Би та нарыг энэ зохиомол хүн гүтгэдэг хэргээ боль гэж хэлсэн. Больсонд чинь баярласан. Түүнээс биш АН-ын ямар нэгэн эрх ашигтай холбоотой асуудлаар би наймаа хийхгүй шүү. гэдгийг би З.Энхболдод хатуу хэлсэн. Хоёр зуун мянган гишүүнтэй АН өнөөдөр Зандаахүүгийн Энхболд гэдэг төрийн хутгуураар дутахгүй ээ. Дутахгүй. Яаж төр хутгадгийг нь би мэднэ.
Гуравдугаар сарын нэгний орой 19:30 мин болж байхад гуравхан цагийн дотор бүтэн жил тамлаж, сэтгэл зүйн хувь тамлаж, орчин тойронд байсан хүмүүсийг минь барьж хорьж, үндэслэлгүй хэргээр гүтгэж гүтгэж гүтгэчхээд, гуравхан цагийн дотор тэр хоёр хэргийг хэрэгсэхгүй болгочхож байгаа юм.
Гурав хоногийн өмнө буцаагаад нөгөө нийслэлийн прокурор Ц.Насанбатын хэрэгсэхгүй болгосон тогтоолыг нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж нь хэрэгсэхгүй болгоод, буцаагаад, нөгөө хэргийг сэргээж байгаа юм.
Энэ чинь одоо, Монголд хууль байна уу?
Монголд шударга ёс байна уу?
Өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтний дохио зангаагаар Монголын хуулийн байгууллага ажиллаж байна. Тод жишээ нь. Яахаарaa хоёрдугаар сарын 24-нөөр огноолж надаар өргөдөл бичүүлж авсан юм?
Яагаад хоёрдугаар сарын 25-наар тогтоол шийдвэр гаргасан юм?
Гурван сарын нэгэнд шүү дээ, 7 хоногийн өмнө. Тэгээд өнөөдөр буцаагаад яагаад сэргээж байгаа юм? Би энэ нөхдүүдээс айхгүй ээ. Энэ завхралыг бий болгож байгаа хүн бол Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна.
Их хуралд байгаа манай зарим гишүүд ерөөсөө л ерөнхийлөгчийн зохиол заавраар хөдөлдөг болсон. Тэд ерөөсөө Монголд ардчилал, шударга ёсны төлөө дуугарахаа больсон. Ерөнхийлөгч гэдэг хүн ямар чиглэл өгнө тэр дагуу л дуугардаг болсон. Хүүхэлдэй. Ийм байдлаар Монгол төр цаашдаа явахгүй ээ.''
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.13
Эрдэнэ та худлаа яриад хэрэгүй та их нотой хүн таныг их хурлын МАН ы гишүүд эрүүгийн элемент гээл байдаг байсан тэгэхээр юмнууд байна аадаа
Хариулах150.129.140.243
Женког Эрдэнэ өөрөө намаасаа нэр дэвшүүлж ерөнхийлөгч болгосон биз дээ? Зи-г бас намын нарийн ч билүү бүдүүн ч билүү бичгийн даргаар авсан, одоо тэгээд эрх ашгийн зөрчил үүсээд гэдсэндээ хөлөө хийлцэж байгаа юм байна л даа. Ер нь мордохын хазгай гэдэг л юм л болсондоо. Женкогоос өөр амитан олдоогүй юм байх даа... Хөшигний цаадах элдэв хуйвалдаан, ханцуй доторхи наймаануудын балаг нь түрүүчээсээ гарч эхэлж байна.
Хариулах188.156.90.19
C.ERDENEE VHI UHEED UGUUCHEE.AMIA HORLOSON CH YAWUU CHI HORLOSON YAWUU CHI UHEH CHIN BOLOOGUI YU? AVGAIGAA ALSAN CHIN HUDLAA YU? ALSAN AVGAINHAA HOINOOS CHI TUN UDAHGUI YANAA. CHI AVGAIGAA ALAA BIZDE.MONGOLCHUUD MEDNEE.HEREG HUUCHIRDAGGUI YAW SHU.
Хариулах24.8.245.169
Ийм завхарсан эх орныхоо төлөө биш өөрсдийн эрх ашгийн төлөө хуулийг гууль болгосон арчаагүй боловсролгүй луйварчнаар толгойгоо мэдүүлсэнээ ухаарах цаг болсон байлтай даа. Женко, Зика 2-г үтэр түргэн зайлуулж, намаа, нэр төрөө цэвэрлэж аваа, АН-ынхаан!!!
Хариулах64.119.26.95
Ёстой ноцтой юм ярьжээ. Үнэн бол УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар судалж нягтлах шаардлагатай байна.
Хариулах202.179.25.212
Эрдэнэ гэж Хөгийн Хулгайч байнаа Намаа сүйрүүлжчихээд одоо тэгээд МАН-ын талд Уравчихсан ажиллаад хавь ойрынхоо АН-ыг бүгдийн шахуу муулаад Өөрөө ганцаараа Цагаан тагтаа болчихсон Амьтан яриад явах юмаа
Хариулах