Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүллээ.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407, 461, 419, 445, 429, 425 дугаар хорих ангиудад ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.
Хачирхалтай нь өнгөрсөн 2020 онд ЖДҮ-ийн хэргээр 3 жил хоригдох ял авсан УИХ гишүүн асан Г. Солтаныг энэхүү уучлалд хамруулж, сулласан байх юм.
Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэдэг ангилалд УИХ-ын гишүүн Г.Солтаныг багтаажээ. Шүүхээс Г.Солтаныг нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял шийтгэхийн зэрэгцээ ЖДҮХС-гаас зээлсэн 950 сая төгрөгөө хүүгийн хамт эргүүлсэн төлсөн ч мөнгө хүүлж олсон орлого болох 7.5 сая төгрөгийг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Тэрбээр шүүхээс оногдуулсан хорих ялыг ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангид биечлэн эдлэж байсан бөгөөд хорих ангид шаазан урлалын багшаар ажиллаж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.92
Mongol shaazan kompaniig hubichalj avsan
Хариулах