Д.Сумьяабазар: Бид хувийн хэвшлийг бүх талаас нь дэмжинэ

23 цаг 49 минутын өмнө

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хийсэн мэдэгдэлдээ вакцинжуулалт болон хөл хорионы талаар ийн өгүүлсэн юм.

''Дөрөвдүгээр сарын 5-нд хөл хорио тогтоосон тохиолдолд вакцинжуулалтыг Улаанбаатар хотын хэмжээнд далайцтай явуулаад дөрөвдүгээр сардаа хотын иргэдэээ бүрэн хамруулж дуусахаар тооцоолж байгаа. 

Төрийн зүгээс ААН-үүдээ бүх талаас нь дэмжиж ажиллана. Улаанбаатар хотын үүд хаалга аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байх болно. Бид төрийн дарамтгүй байх, төрийн захиргааны хүнд суртлыг эрс байхгүй болгох үүрэг чиглэлийг өгөөд зохион байгуулалтад ороод ажиллаж байгаа. Шүүмжлэлтэй зүйл ч байгаа. Сайн явж байгаа зүйл ч байгаа. Тийм учраас бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийнхээ итгэлийг олохын төлөө хотын захиргааны удирдлагууд  шинэ зохион байгуулалтад орж ажиллаж байгаа. Бид хамтдаа байж, хамтдаа зохион байгуулалтад орж байж, итгэлцэж байж цар тахлын ард эдийн засгаа хамгаалж гарна. Төрөлх хотоо хамгаалж гарна. Өөрсдийгөө хамгаалж гарна.''



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.112.130
    20 цагийн өмнө

    даахгүй нохой булуу хураана гэгчээр юу хийнэ их хуралдаа очиж унтаж мөнгө зүүдэл

    Хариулах