И.Мөнхжаргал: О.Цогтгэрэл бол зүй ёсны намын дарга

23 цаг 43 минутын өмнө

Хоёр талд хуваагдаад буй АН өчигдөр хоёулаа намын даргаа сонгох сонгуулиа зохион байгуулсан. С.Эрдэнийн АН-ын тэргүүлж буй АН-ын даргаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат сонгогдсон бол Ц.Тувааны тэргүүлж буй АН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл сонгогдсон юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг даргаараа сонгосон АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ. 

Тэрээр "О.Цогтгэрэл хамгийн өндөр санал авч намын даргаар сонгогдлоо. Хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг намын Их хуралд танилцуулж батламжилдаг. Үүний дагуу Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг АН-ын Их хуралд өргөн мэдүүлнэ. Их хурлаас ёсчлон баталсны дараа намын даргаа Улсын дээд шүүхэд бүртгүүлдэг. Нөгөө талд бас сонгууль болсон гэж ярьж байгаа. Гэвч Үндсэн дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлсэн АН дотоод сонгуулиа зохион байгуулж, даргаа тодруулаад байна. Намын даргаа бүртгүүлэхэд ямар нэгэн дүрмийн зөрчилгүй гэж үзэж байгаа учраас О.Цогтгэрэл намаа удирдах зүй ёсны намын дарга гэж үзэж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна