Б.Хурц нарыг шүүх хуралд хэвлэлийнхнийг оролцуулах эсэхийг Дээд шүүх шийднэ

21 цаг 8 минутын өмнө

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны долоодугаар сарын 22-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж шүүгдэгч Ж.Мөнхгалд гурван жилийн хорих ял, С.Баярт гурван жилийн хорих ял, Б.Хурцад гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасныг, шүүгдэгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. 

Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатанд буцаасан бөгөөд шүүгдэгч нар давж заалдсан юм. Энэ хэргийн шүүх хурал Дээд шүүхэд энэ сарын 31-нд болохоор тов гарсан бөгөөд шүүх хурал хаалттай болох юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг хэргийг сурвалжлах хүсэлт их тавьж байна. Шүүх хуралдаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийг оролцуулах эсэхийг Дээд шүүхээс шийдвэрлэх юм. Эл хэргийг нууцаас гаргахыг шүүгдэгч нарын өмгөөлөгчид болон Ерөнхийлөгч Ерөнхий сайдад уламжлаад буй юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.165
    17 цагийн өмнө

    МАНАН амьд байгаа үед энэ хурлыг нээлттэй хийж чадахгүй. Харж л байгаарай

    Хариулах
  • 192.82.65.47
    17 цагийн өмнө

    Ард түмнээсээ нуух булхайтай зүйл байгаа болохоор л хаалттай хуралдаж байгаа.

    Хариулах
  • 64.119.17.213
    19 цагийн өмнө

    Авлигад идэгдсэн хуулийнхан монгол төрийг удирдаж байна уу? ЯАХААРАА эрүүдэн шүүсэн баримт ИЛ байхад хэргийг шийдэхгүй, хойшлуулсаар байгаа юм вэ?

    Хариулах