С.Амарсайхан: Эрсдлийн үнэлгээ хийж, үүний дагуу арга хэмжээнүүдийг авч ажиллана

2021/03/31

УОК-ын дарга С.Амарсайхан "Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр 2021 оны 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.

Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ 04 дүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон байгаа.

Энэ нь цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой юм.

Төрийн байгууллагууд төдийгүй ААН-үүд аль болох цахимаар, биечлэн ажилласан тохиолдолд 30-аас дээшгүй хувиар ажиллах зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Долоо хоногийн хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийж явна. Үүнд тулгуурлаж цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Асуудал нөхцөл амаргүй байна. Гэхдээ шийдвэрүүд иргэдийн оролцоотойгоор үр дүнгээ өгнө.

Тавдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амынхаа вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгана. Долоодугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэд гээд бүх салбарт вакцинжуулалтын ажлаа хүргэнэ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.112.130
    2021/04/01

    эхнэр чинь дэглэм зөрчсөнд ямар арга хэмжээ авах вэ гөл

    Хариулах
  • 49.0.137.164
    2021/04/01

    Ajillachee khezee ajillaj ekhlek we ?

    Хариулах