Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.04.01/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Зарим хэвлэл мэдээллийн байгууллага цаг үеийн асуудлаар тодруулга, тайлбар авах хүсэлт тавьсан учраас мэдээлэл өгөхөөр боллоо. Гэхдээ хэн нэгнийг өмөөрч, хэн нэгнийг буруутгах зорилгоор тайлбар хийж байгаа биш юм.
Манай хадав аав, ээж хоёр ная гаруй настай. Хадам аав маань бүрэн асаргаанд байдаг хүн. Хоёр хөгшин хоёулаа Ковид19-ийн халдвар авсан. Тиймээс халдвар, хамгааллын дэглэм мөрдүүлж ХӨСҮТ-рүү хүргэсэн.
Манай эхнэрийн хувьд, халдвар гарсан голомт буюу аав, ээжийнхээ гэрт тусгаарлагдах ёстой гэсэн мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөний дагуу тэндээ тусгаарлагдаж байгаа. Түүнчлэн хоёр, гурван удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан байгаа. 4-5 хоногийн дараа тусгаарлалтын хугацаа нь дуусна.
Халдварын нөхцөл байдалтай холбоотой олон асуудал яригдаж байна. Энд ямар нэг улс төрийн агуулга, ямар нэг дэгсдүүлсэн зүйл байж болохгүй. Тиймээс би та бүхнийг бодит мэдээллээр хангахаар ажиллаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.140.43
huts
Хариулах