Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь төслийн хүрээнд 95,3 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалах хэрэгсэл гардууллаа

2021/04/06

Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн 2 дугаар шатыг 2020 оны 8 сараас эхлэн хэрэгжүүлж байна. 

Уг төслийн хүрээнд Жэндэрт суурилсан хүчирхийллийн нэг төрөл болох гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үр дүнтэй механизмыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг авч хэрэгжүүлэн ажилладаг.   

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байр, цагдаа, шүүхийн шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад Ковид-19 цар тахлын үед шаардлагатай 95,3 сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө. 

Тус үйл ажиллагаанд ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, НҮБ-ын хүн сангийн Монгол дахь Тэргүүн Каори Ишикава нар болон бусад албаны хүмүүс оролцож багцыг гардууллаа. 

Хамгаалах хэрэгслийн багцад маск, комбинзон, Н95 маск, нүдний шил, нүүрний хаалт, бээлий, гар ариутгагч зэрэг хувь хүнийг хамгаалах хэрэгслүүд багтсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна