Т.Ганболд тэргүүтэй 22 иргэн Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүллээ

С.Гандэлгэр
2021/04/08

"Алтан дорнод монгол" компанийн захирал Т.Ганболд тэргүүтэй 22 иргэн УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.

Уг шаардлагад:УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар танаа2021.04.08 Улаанбаатар хот Шаардлага хүргүүлэх тухайМонгол Улс нь социалист нийгмээс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжээд даруй 30 жил өнгөрлөө. 

Олон нийтийн хүсэн хүлээж байсан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоог Монгол Улс сонгосон хэдий ч ядуурал, ажилгүйдэл хэрээс хэтэрч, нийгмийн эрх тэгш бус байдал алдагдан, баян ядуугийн ялгаа илт болсоор өнөөдрийг хүрлээ. Нийгмийн давхарга, салбар бүрт ёс зүйгүй байдал газар авч, хариуцлага шударга ёс алдагдан, алдаа завхрал ёроолдоо хүрч буй энэ үйл явцын гол буруутанг сүүлийн 30 жил төрийн эрх барьж ирсэн МАН, АН-ыг гэж олон нийт үзэж байна.Нийгмийн эрэлт, олон нийтийн хүсэл тэмүүллийг үндэслэн дараах шаардлагыг бид хүргүүлж байна.

1. Эрх мэдлийн төлөө байгалийн баялагт эзэн суух гэсэн хувийн эрх ашиг дээр нэгдсэн бүлэглэлүүдийн оромж, зэвсэг болсон өнөөгийн улс төрийн намуудыг татан буулгаж, нэршлийг дахин ашиглахгүйгээр, улс төрийн намын үзэл баримтлал, онолын дагуу өндөр шалгуураар үүсгэн байгуулж, эрх тэгш шинэ гараанаас эхлэх эрх зүйн зохицуулалт, боломжийг бий болгож хэрэгжүүлэх

2. УИХ нь МУ-ын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шүүх прокурор, хууль хяналтын байгууллагуудад нөлөөлж, "алагчилсан" ашгийн төлөөх шударга ёсыг хэрэгжүүлж ирсэнийг уламжлан төгөлдөржүүлж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх талаар чуулганы хуралдааныг зохион байгуулах

3. Монгол улсын нийтлэг эрх ашигт нийцсэн хууль тогтоомж, бодлого шийдвэрийг цаашид гаргах чадамжгүй, түүхэндээ гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсээр танхимаа бүрдүүлсэн ёс зүйгүй, иргэдийн итгэл, хүндлэлийг алдсан энэ УИХ-ыг тарааж, шинээр бүрэлдсэн улс төрийн намуудаар ээлжит бус сонгуулийг зохион байгуулахҮймээн самуунгүй, дээрх шаардлагын дагуу энхийн замаар улс орноо шинэ цаг үе рүү шилжүүлэх бүрэн боломж Үндсэн хуулийг бүхлээр нь ч өөрчлөх эрхтэй, МАН-ын УИХ-ын 62-ын бүлэгт байгааг сануулж байна. 

Дээрх шаардлагын хариуг 2021 оны 4-р сарын 22-ны дотор ирүүлэхийг шаардаж байна. Шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болон хариу өгөхгүй тохиолдолд бид дараагийн улс төрийн арга хэмжээг өрнүүлэхийг үүгээр мэдэгдэж байна! гэв.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.240
    2021/04/09

    Манай хамар өөрөө энхийн цагаан тагтаа шүү нэг ч грамм алт ухаагүй хүн дээ хамараа чи манай босоо шиг өлсөглөн зарлаач чи чадах уу?

    Хариулах
  • 66.181.180.76
    2021/04/08

    AN namiin darga nar ardchilaliig jinheneer ni gutaasandaa ardchilaliig gutaagchdaas salmaar baina aa \

    Хариулах
  • 202.21.107.123
    2021/04/08

    Уг шаардлага зөв байж болох боловч цар тахал бүрэн дарагдаж, иргэд хэвийн амьдралдаа орсоны дараа уг шаардлагаа тавьбал сайн шүү.

    Хариулах
  • 192.82.89.125
    2021/04/08

    Ганболд тэргүүлж байгаа болохоор шинэ олигариуд байгаа төрийн эрхийг хувь хүний эрхээр барьцаалж авах гэсэн оролдлого. Баттулгаар оролдох цаг нь оройтсон орхих хэрэгтэй тэртэй тэргүй дэвшүүлэх газаргүй нүүргүй хүн.

    Хариулах
  • 192.82.65.93
    2021/04/08

    Монгол улс социализмын үед хүнлэг, ардчилсан нийгэм байгуулсан байсан. Харин нь сүүлийн жилд нэр нь болохоос биш нидэр дээрээ ардчиллаа устгаж хаяад дарангуйлал тогтоогоод байна. Яагаад тэгж хэлж байгаам бэ гэвэл шүүгчид, прокурорууд утсан хүүхэлдэй болсон, хууль зөрчинө гэдэг тэдний л ажил үүргийн хуваарь, найруулагч ямар жүжиг тавина, тэд тэгж л жүжиглэнэ. Сүүлийн 2 Ерөнхийлөгч үндсэн хуулийг дээрхи маягаар зөрчиж ирсэн, өөрсдөө хэмжээгүй эрхт ХААН болсон. Үүнийг л Та нар засах ёстой, үгсэн хуйвалдаж засаг, төрийн эрхийн төлөө ОЛИГАРХИ, бүхнийг худалдаж авдаг тэмцэл хийх ёсгүй.

    Хариулах