УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд зам тээврийн осол гаргажээ. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргасан байна. Тодруулбал, приус маркийн автомашиныг Ниссан Тина маркийн автомашин шүргээд, замын хашлага даван хашаа мөргөжээ.
Ослын газар цагдаагийн байгууллагаас гадна онцгой байдлын албан хаагчид ажиллажээ. Учир нь хашаа мөргөж, зогссон машин шатсан байна. Харин Б.Пүрэвдорж гишүүн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэгдсэн аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Пүрэвдоржийн согтуурлын зэрэг 1.31 гарсан байна.
Хөл хорионы үеэр төрд түмнийг төлөөлж суугаа УИХ-ын гишүүн согтууруулах ундаа хэрэглэж, хууль зөрчсөн уг үйлдэл түүнийг эргүүлэн татах хүртэл хариуцлагын асуудал яригдах уу гэдэг анхаарал татаж байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар түүнийг 7-30 хоног хүртэл баривчлах, зургаан сараас хоёр жил хүртлэх хугацаагаар тээврийн хэрэгсэл зорчих эрхийг хасахаар заасан байдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.24.170
УИХ-н гишүүн арай ийм юманд холбогдохгүй баймаар юмаа. Урд нь ийм хэрэг гарч байсан уу?Одоо өнөөх ёс зүй энэ тэрээ энэ хүн өөрөө харуулах байх даа.
Хариулах103.212.116.106
Kkk damjyylan hereglenee gej
Хариулах64.119.24.170
Их хуцах дуртай гөлөг ийм л амьтан. Ам ажлын зөрүүг баталж байнаа. Ямар үед архидаад явж байнаа???
Хариулах150.129.141.179
Амнаас цаашгүй попрогч
202.9.46.210
БИ УИХ-ЫН ГИШҮҮН ПҮРЭВДОРЖИЙГ ДЭМЖДЭГ. ГЭХДЭЭ ХУУЛИЙН ӨМНӨ БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ! ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭН ХУУЛИА САХИХГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ ХУУЛЬ БАТАЛДАГ ЮМ БОЛ ДОО...
Хариулах1.75.0.38
ene nuhduud .yagaad huuli durmee barimtlahgui arhid.d yavj bdag bna horvoogiin hog nar uhej dald orvol tna
Хариулах192.82.75.203
Өөө одоо тэгээд УИХ гишүүн тэнгэррийн амьтан болохоор толгойгий нь илээд өнгөрөх үү? яачихсан их хурал вэ? нэг хүүхнийг дамжуулан хэрэглэнэ архидана зам тээврийн осол хийнэ одоо яанаа энэ чинь тэгээд архи хорьчихоод байхад хаанаасаа архи олж гудраад хорио цээр зөрчөөд явдаг шааран бэ? их хурлаасаа хөөгөөч наадахаа Занданшатараа ангийн чинь хэдэн хүүхдүүд яах гээд байнаа хариуцлага сахилга гэж үнэндээ алгаа
Хариулах