УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд зам тээврийн осол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Ослын дараа түүнийг эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэсэн бөгөөд биеийн байдлыг нь тус төвийн холбогдох албанаас тодруулахад "УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Манайд хэвтэн эмчлүүлээгүй, эмнэлгийн тусламж аваад гарсан" гэх мэдээллийг өглөө.
Сануулахад, тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргаж, замын хашлага даван хашаа мөргөсөн байдаг.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Пүрэвдоржийн согтуурлын зэрэг 1.31 гарсан байна.
Хөл хорионы үеэр төрд түмнийг төлөөлж суугаа УИХ-ын гишүүн согтууруулах ундаа хэрэглэж, хууль зөрчсөн уг үйлдэл түүнийг эргүүлэн татах хүртэл хариуцлагын асуудал яригдах уу гэдэг анхаарал татаж байгаа юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар түүнийг 7-30 хоног хүртэл баривчлах, зургаан сараас хоёр жил хүртлэх хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар заасан байдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.92
Хэрэлдсээр байгаад хэрүүлийн бузар болж хар хэл ам хараал хүрчээ . Хийморийн сан тавиулж гай барцадаа арилга
Хариулах64.119.19.40
согтуурлын зэрэг хөнгөн: 0,5-1,5%; дунд зэрэг нь: 1,5-2,5%; хүнд зэрэг нь 3,0 гэж ОХУ-д үздэг юм байна, манайд бодвол адилхан авч үзэх байх. Тийм сүржигнээд байх юм биш байна.
Хариулах66.181.190.46
Согтуугаар машин жолоодсон новшнуудыг эрүүлжүүлчихээд шүүхээр оруулж эрхий нь хасахаа больсон юм уу?
Хариулах192.82.82.253
14 хоног хэвтээд сайхан амраад авахгүй дээ.
Хариулах202.126.88.222
Эргүү дашз
Хариулах