УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэдгийг хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ бол Цэцийн асуудал биш. Цэцийн Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг нь өөрчилж байгаад ийм дүгнэлт гаргаж байна. Х.Баттулга гэдэг хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй болгож хувиргаж байна. МАН-аас Ерөнхийлөгчид У.Хүрэлсүх нэр дэвших гэж байх шиг байна. Энэ хүний л хүсэл зорилго. Нэг хүний хүсэл зорилгод Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж намируулдаг ямар гээч нийгэм болж байна вэ.
УИХ ямар шуурхай ажиллаж байна вэ. Х.Баттулгыгаа дарж авчихаад У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгчтэй болоод амар сайхан жаргах нь л дээ. Тэгвэл одоо сонгууль хийх хэрэг байгаа юм уу. Өрсөлдөгчийнхөө нэр дэвших эрхийг хууль бусаар хаадаг ямар муухай нийгэм рүү явж байна аа та нар. Та нар өөрсдөө бүх Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэж зарласан шүү дээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.207
2023 онд болох согуулийг яагаад 2021 онд явуулах гээд байгаа юм бэ, бас л дахиад ковидтой хамжих гээд байгаа юмуу МАН
Хариулах202.9.46.207
Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрх 6 жил болж энэ үндсэн дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд ээлжит сонгууль 6 жил тутамд явагдана гэж заасан байгаа шүүдээ
Хариулах202.9.46.207
Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар булаахаар УИХ аас ээлжит бус сонгууль зарласан Тогтоолийг Цэц нэн даруй гаргахдаа саяных шиг хараат байдалд байвал улс төрийн ноцтой байдал үүсэнэ дээ, ард түмэн цагтаа тулахад зүгээр харж суухгүй дээ
Хариулах202.9.46.207
Улс төрийн цаад агууллага, Цэцийн аргагүйдсэн байдлийн талаар Алтанхуягт гишүүнтэй санал нэг байнаа
Хариулах202.9.46.207
Үнэндээ Цэц юу шийдээгүй, холбогдох маргаан шийдэгдээгүй. Шийдэгдэх маргаан үүсэх харилцаа болоогүй. Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчөөгүй, Цэц ч дефакто үүнийг завшөөрсөөн. Дүгнэлтийг нь сайн уншиж үзээрэй
Хариулах192.82.68.250
Алтанхуягийг дэмжиж байна. МАН ичээсэй. Улаан хамааглачид. Та нарын хүүхдүүд ирээдүйд яаж амьдрах юм,
Хариулах103.212.116.146
Алтанхуяг хонгилоор ороод гарсан гээд ном хүртэл бичсэн. Гэсэн мөртөө ийм авцалдаагүй, утгагүй юм ярих юм. Тодруулбал ха
Хариулах202.126.90.132
Hurelsuhiig demjihguiee
Хариулах103.57.93.195
Алтанхуяг асуудалтай үгүй нь чухал биш,Алтанхуягын ярьж байгаа үнэн асуудал нь л чухал шүүдээ,ер нь бол нэг хүний хүслээр хуулийг ингэж засварлаж зөрчиж өөрчлөж байх нь маш ноцтой асуудал,МАН-ын энэ дээрэнгүй гэгдээд байгаа асуудал хэрэвээ үнэн бол энэ намыг тараах нь зүйн хэрэг,би энэ намын ахмад гишүүн ч гэсэн энэ удаад тарааха талд нь байх болно,учир нь бид хуулиа хүндэтгэн сахих үүрэгтэй билээ?
Хариулах64.119.16.188
Алтанхуяг одоо болио дэвшихгүй байсан ч яадгийн битгий гал дээр тос нэмээд тэнэгтээд бай
Хариулах66.181.161.86
Алтагхуяг баттулгаас ялгаагү хулгайч луйварчин шүү дээ одоо нээх энхиин цагаан тагтаа царайлж гнэ май шүүү алтанхуягаа
Хариулах111.199.58.110
paa tenegee, uulaar ni hulgailsan humuusiig tegeed yu geh yum bee urvagch uu hulgaaichiin hulgaich uu
103.57.92.137
Монголын улс төр өөрөө их бохир заваан ард түмнийхээ төлөө гэсэн сайхан уриатай цаад зорилго нь тодорхой УИХ юм уу? яам агентлагийн дарга болоод авбал харсаар байтал амьдрал нь арабын баячуул ч атаархмаар өөрчлөгдөж чухам л Жек Ма Беил Гейтс нар цаашаа л болж байгаа юм.Энэ суудлын төлөө эхнэр хүүхдээ ч болтугай худалдаад гарахын төлөөх алалцаан сүүлдээ увайгүй хайр найргүй харгис шинж чанартай болсны тод жишээ энэ байна.Монголчууд анх ардчилал ялсан тэр он жилүүдэд бид үсрэнгүй хөгжиж сайн сайхан амьдрах юм байна гэж цай сүүнийхээ дээжийг өлсөглөн зарласан залуучуудад зориулан өргөж байлаа.Ийм аймшгийн увайгүй идэх хулгайлах алах хядах хүчиндэх бэлгийн дарамт үзүүлэх хэлмэгдүүлэх нийгмийг урьдчилан харсан бол сурснаараа МАХН дэмжиж сүүдэр дор нь амьдрах сонголтыг хийх байлаа. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль гэж нэг үл ойлгогдох шоу эхлэх нь хэн гарах нь маньд хамаагүй гагцхүү бидэндээ дарамтгүй хал балгүй хараал идсэн сонгуулиа хийгээсэй гэж монгол түмэн залбиран гуйж байна.Өнөөдөр хэн дэвших дэвшихгүйдээ гол нь биш аймшигт ковид монголыг заналхийлж халдвар өдөр бүр нэмэгдэж байна сонгуулиа хойшлуулаад ч болтугай энэ өвчний голомтыг тогтоон барих нь нэн тэргүүний зорилго бус уу? Өвчнөөр дарга цэрэггүй бүгдээрээ шатаалгаад үнс болон хийсчихээд үхсэн ацаараа улс төрөө хийх юм бодооч ухаараач эгэл ардаараа тоглож доромжилж ханаагүй байна уу? иргэд тань ихэнх нь хятад астра вакцин хийлгэсэн гэтэл мэдээллийн тэнцвэртэй байдлын хангахын оронд вакцины талаарх сөрөг мэдээллээ улс төрийн зорилгоор ашиглаад ирэхээр чухам л хөөрхий иргэд чинь айдас хүйдэс дээр нь улам нэрмэгдээд дархлаа нь сөнөж жаахаан ханиад хүрэхээрээ л сэтгэлээр үхчихэж байнашт.Яацан төр түшээд гэхээрээ ийм байдаг байнаа аймаар их улстөржихөөр үнэхээр иргэд залхдаг юм байна УИХ танхимд хүйтэн дайны үеийн орос америкийн хэлэлцээ хийх гэж ирсэн төлөөлөгчид шиг үнэхээр ядаргаатай хэрэлдэнэ бие биенийгээ хэлэх хэлэхгүй үгээр булна идэж ууснаараа дуудалцана монгол улс хаашаа яваад байнаа.Энэ нь өөрөө их сүйрлийн дохио байх амьдрах гэж алалцаж яваа хөөрхий эзэнгүй мал шиг болсон ард түмэн чинь юу дуртайгаа хийж байна тэд хулгайн замаар тээвэр хийж байна хулгай хийнэ дээрэм хийнэ архи шаглан худалдана биеэ үнэлнэ хогийн цэг дээр амьдрана траншеид жоом шиг олноороо язагналдаж өдөр бүр ядуучуудын эгнээг хэдэн зуугаар нь нэмж байгааг мэдсэн ч мэдээгүй царайлаад байдаг юм уу? Одоо та нар нэг хэсэг турж үхэхээргүй болсон бол ард түмнээ жаахан өөд нь татчих тэгвэл бурхан та нарыг шагнана шүү 300 мянган төгрөгөө аваад өвдөг дээрээ сөхрөн уйлж байгаа эмээг би харлаа энэ мөнгөө аваад хүнсний зүйлээ цуглуулан нэг насныхаа амьдралыг шийдчихсэн юм шиг баяр хөөртэй яваа нас насны гэр бүлийг харж өр өмөрлөө .Энэ мөнгөний сургаар үнийн хөөрөгдлөөр хүмүүсийг дарамталсан Хүчит шонхорын ченжүүдийг хараал идэг грамаан дээрээ ажилласан хятадын хүнс барааны бөөний төв Имарт зэрэг олон газруудыг та нар хянаж чадаагүй чадахаа ч өнгөрч.Нүдэн дээр өрнөж байгаа энэ увайгүй заваан балиар улс төрийг улс төрчид гэж өөрсдийгөө нэрлээд үүндээ итгэчихээд яваа хачин салбадайнуудтай нь хараал идэж чччөтгөр шулам руугаа тонилбол таарна.Монголчуудаа ерөнхийлөгчийн сонгуульд саналаа бүү өг дунд хурууны нугалбараа бол харин өгөөрэй монгол түмнийг бурхан ивээг хоржийлоо
Хариулах59.153.114.9
Алтанхуяг ч асуудалтай шүү. Алдаагаа хаацайлж,Баттулгад худлаа сайн хүн болж харагдаад өөрөө нэр дэвших гэсэн санаагаа илэрхийлж байгаа хэрэг л дээ.
Хариулах66.181.183.48
Алтанхуяр болио
Хариулах202.9.46.117
Алтанхуяг өөрийгөө ухаантай болгож харагдуулах гэж их хичээдэг тэр нь заримдаа тэнэглэл болж харагдах юм , Баттулга гэх хүнийг дахин нэр дэвшүүлэхийн төлөө ҮХ аа зөрчиж дэмийрэх хэрэг юу байна. . Алтанхуяг чи маш НО той хүн шүү дээ одоо л хонгил монгил яриад байгаа болхоос Элбэгдорж чамайг зөв л таньж байж.
Хариулах