Коронавирусийн цар тахал нэмэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улс тав дахь удаагийн бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хөл хориог гэр, гэртээ өнгөрүүлж байгаа эдгээр өдрүүдэд гэр бүлийн гишүүд хоорондын харилцаандаа хэрхэн анхаарах, хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцах талаар СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Г.Гантулга зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Гэр бүлийн харилцаа хосын харилцаанаас эхэлдэг. Хөл хориотой холбоотой өмнө нь хосууд өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэж тодорхой өдрийн цагаар хоол байдаг байсан бол одоо ихэнх цагийн хамтдаа өнгөрүүлж байна. Энэ үед зарим нэг талаар нэг нэгнийхээ хувийн орон зайд хэт их нэвтрэх зэргээр хосуудын дунд зөрчилдөөн үүсэх хандлагууд байдаг.
Тиймээс хосууд, гэр бүлийн харилцаанд дараах зүйлийг анхаарч байх хэрэгтэй. Үүнд:
Дараагийн чухал зүйл бол гэр бүлийн бусад гишүүд болох хүүхдүүд, эмээ, өвөө, ах дүү нарын харилцаа байдаг. Гэр бүлийн гишүүдийн харилцаанд хамгийн түрүүнд анхаарах зүйл бол бага насны хүүхэд болон өсвөр насны хүүхдийн харилцаа юм. Зөвхөн томчууд л стресст өртдөг гэж бодож болохгүй. Хүүхдүүд ч мөн стресст өртдөг.
Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ стрессийг тайлах, харилцааг нь эерэг болгоход хамгийн их үүрэг гүйцэтгэдэг.
Хүүхдүүддээ туслахын тулд хамгийн эхэнд та өөрөө стрессээ тайлсан байх хэрэгтэй. Учир нь хүүхэдтэй ярилцахын тулд та тэвчээртэй, тайван, амгалан байж хүүхдэдээ туслах боломжтой.
Эцэг, эхчүүд , асран хамгаалагчид стресс тайлах энгийн дадал зуршлыг өөр өөртөө бий болгосон байх хэрэгтэй. Үүнд:
"Хөл хорионы үед хичээлийн хоцрогдолд орлоо гэж шахах нь ХҮҮХДИЙГ ЯДАРГААНД оруулах эрсдэлтэй"
Харин гэр бүлийн гишүүн харилцаанд юун анхаарах хэрэгтэй вэ?
Гэрийн хөл хорионд байгаа, тусгаарлалтад байгаа иргэд сэтгэл санаа тавгүй, бухимдсан үедээ манай төвийн сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл олгох 24 цагийн 1800-2000 утсанд хандан сэтгэцийн эмчтэй ярилцаж, мэдээлэл, зөвлөгөө авч болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.82.2
Сайхан мэдээ бна. Бараг эцэг эхчүүд маань хүмүүжил муутай болчоод байх шиг байна.
Хариулах