43 удаагийн 915 мянган төгрөгийн торгуулиа ТӨЛӨӨГҮЙ Б.Пүрэвдорж гишүүн “торгуулийг тэглэх“ хуулийн төсөл САНААЧИЛЖЭЭ

2021/04/21

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны орой жолооч барьж яваад ноцтой осол гаргасан бичлэг нь цахим орчинд ил болсон.  Тэрбээр машинд ганцаараа явсан бөгөөд согтолтын зэрэг нь өндөр байсан гэдэг мэдээлэл байгаа юм.  Мөн түүнийг Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Түүний энэхүү бичлэг ч цахим орчинд ил болж, нийгмийг цочирдуулсан. Түүний хувьд ноцтой гэмтэл аваагүй ч энэ нь ёс суртахуун болоод УИХ- ын гишүүнээс эгүүлэн татах хүртэл асуудлыг хөндөх томоос том шалтгаан болж байна. 

Хамгийн хачирхалтай нь, Б.Пүрэвдорж гишүүн “Зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийг 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн барьсан билээ.  Тэгвэл УИХ-ын эрхэм гишүүн бусдын бус өөрийнхөө төлөө энэхүү хуулийн төслийг санаачилсан нь ил болж, нүүр хийх газаргүй болж байна.

Учир нь, түүний хөлөглөж явсан 63 78 УНЦ дугаартай “Ниссан Тиана” маркийн автомашины өнөөдрийг хүртэл төлөөгүй нийт 43 удаагийн торгуультай гэдэг нь ил болсон.

Тодруулбал, 20 мянган төгрөгөөр 39 удаа, 50 мянгаар хоёр удаа, 25 мянгаар нэг удаа, арван мянгаар нэг удаа гээд  нийтдээ 915 мянган ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИА тэрбээр огт төлөлгүй явж иржээ.

Arslan.mn

Жирийн иргэн байсан бол Зөрчлийн тухай хуулиар оноосон торгуулиа төлөөгүй тохиолдолд шүүх захирамж гарган, ШШГЕГ-ынхан албадан төлүүлдэг. Гэтэл эрхэм гишүүнд энэ бас үйлчилдэггүй бололтой.

Эцэст хэлэхэд, энэ бүхнээс харахад Б.Пүрэвдорж гишүүнийг эргүүлэн татах асуудлыг УИХ-ын Ёс зүй, хариуцлагын хороогоор хэлэлцэж, эрхэм гишүүд чухалчлан авч үзэх шаардлагатай болж байна даа.

ARSLAN.MN



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.97
    2021/04/22

    Идээд байгаа юм чинь тогтохгүй болж байгааг сануулж эхэлж бн. Архины эсрэг журмыг эсэргүүцээл шанага авчирч нтр балайраад бсан урт хэл хүзүү ороов архиндаа өөрөө үхэнгээ алдлаа

    Хариулах
  • 202.21.109.111
    2021/04/22

    Зөрчил гаргасан дарга нар эхлээд торгуулиа үлгэр жишээ төлөх хэрэгтэй. Ер нь бол торгуулсан бол дарга байна уу, ард байна уу бүгдээрээ адилхан л төлөх ёстой. Хэрэв төлөхгүй жолооч, машиныг хөдөлгөөнд оруулахгүй байх хэрэгтэй.

    Хариулах
  • 192.82.90.88
    2021/04/21

    Zow bna gishvvn hvn chadna a

    Хариулах
  • 192.82.86.25
    2021/04/21

    Тэрбум тэрбумаар нь иддэг хулгайчидтай тэмцээч. Өөрсдийнх нь төлөө тэмцдэг ганц гишүүнээ алдаа гарангуут алах нь ээ...

    Хариулах
  • 192.82.77.60
    2021/04/21

    sayahan tulsun bna kkkkk

    Хариулах
    • 66.181.190.219
      2021/04/21

      Харин тийм байна! Хэхэ

  • 66.181.179.163
    2021/04/21

    Том жижиг халбага баричихаад хүний инээд хүргээд байсан ш дээ. Тэгээд хэдэн халбага архи уусан юм бол доо. Одоо ямар арга хэмжээ авагдах нь сонин байна.

    Хариулах
  • 103.57.92.137
    2021/04/21

    Торгуулиа төлөхөө больчихвол засаг минь өлсөнө манийгаа шулж мөлжиж дээрэмдэж тонож доромжилж тохуурхаж хүчиндэж бэлгийн дарамт мөлжлөг үзүүлж амьдардаг эдгээр хөөрхийнүүд минь хэцүүднэ.Одоо хуцалдаад яах вэ ? дээ өөрсдөө хар машинтай нийлж иймэрхүү архичин хуулиа хэрэглэсэн бэлгэвчиндээ боогоод чулууддаг лаларуудаа гаргачихаад хохь чинь за олон долоон юм ярилгүй торгуулиа төлөөд дээрэлхүүлээд явжийдаа Нямдорж бол бүүр май шүү энэ өвгөнд монголын төр ард түмэнтэйгээ нийлээд өрөө төлж байгаа юм хохь чинь дээ мөлхөөд өт олдвол түүж идээд амьдар

    Хариулах
    • 66.181.190.219
      2021/04/21

      Хамгийн гол нь сонгогчид өөрсдөө хэдхэн хоногийн хоолны мөнгөөр саналаа худалдсан шүү дээ! Өөрсдөө саналаа худалдчихаад ардаас нь хуцалдаад байх юм! Дээр нь нэмээд залуучууд сонгуульд саналаа маш хангалтгүй өгсөн!

  • 37.172.5.247
    2021/04/21

    Нямдорж бас төлөөгүй гэсэн хэдэн сая гэсэн бх бүгд адгийн новшнууд

    Хариулах
  • 202.21.109.49
    2021/04/21

    Зальхай Эрээ цээрээ ичиж зовхоо умартсан хог вэ

    Хариулах
  • 66.181.188.15
    2021/04/21

    торгуулиудийг нэг удаа тэглээд дараа хариуцлагатайгаар хөдөлгөөнд оролцохыг шаардах нь зөв осол гаргахдаа нисээд бууж байгаа харагдсан дэндүү ир хурдтай яваад нисэж буусан арай ч ингэж явж брлохгүй архи уучихаад машин барьж явдаг бидний үед хутга бариад явж байгаа алуурчинтай зүйрлэдэг байлаа торгохдоо учиртай торгомоор байна бүс зүүсэнгүй 1р эгнээгээр явлаа гээд л түгжрээд гэлдэрч явахад торгодог шүү энийгээ боль

    Хариулах
    • 66.181.190.219
      2021/04/21

      Торгуулсан бол маш хурдан хугацаанд заавал төлүүлдэг байх хэрэгтэй! Юун торгууль ТЭГЛЭХ вэ?

    • 202.9.46.59
      2021/04/21

      Яасан гэж тэглэхийн

  • 192.82.75.58
    2021/04/21

    Торгуулийг устгаж нийгмийн тустай ажил хийлгэ.

    Хариулах
  • 124.158.83.179
    2021/04/21

    Ene gishun sain zuw sanal gargdg! Shudtaga unenig helj chaddg gishun umsn, ter hulig tuhai uede l gargsn bh, urdchilj hih zurlu medched gargana gj bhgui bha

    Хариулах
  • 103.57.95.233
    2021/04/21

    Иргэний үүрэг гэдгийг УИХ-н гишүүд дотор мэддэг хүн байна уу? Ийм ухамсаргүй,ёс зүйгүй байж бас олон юм донгосдог одоо нэг үнэн мөн чанар нь харагдаж байна даа.Согтуугаар машин барьдаг бас дүрэм зөрчдөг бүр олон удаа шүү дээр нь гэмээ мэддэггүй хачин этгээд юмаа.Энэ хүнийг юм юманд дуугараад байдаг болохоор нь хариуцлагатай иргэн гэж бодож байсан юмсан.

    Хариулах
  • 66.181.191.198
    2021/04/21

    Нугалж хуглаад телуул энэ махан толгой тэнгэррээс ирсэн уу энэ некерт хууль уйлчилдэггуй бол терийн ордноос зайлуул

    Хариулах
  • 202.126.90.44
    2021/04/21

    Зайлуу

    Хариулах
  • 64.119.22.170
    2021/04/21

    Zambaraagui yumaa. Iim humuus bidnii amidraliig saijruulna geheer baliar yumaa.

    Хариулах
  • 202.9.40.232
    2021/04/21

    Төлөөчээ, энэнд арга хэмжээ аваачээ

    Хариулах