СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвслийн төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ

Х.Есү
2021/04/21

Сонгуулийн ерөнхий хорооноос санаачлан сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудтай хамтран УИХ-д суудал бүхий улс төрийн намууд болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа.

Цахим уулзалтад МАН, УИХ дахь АН-ын бүлэг, ИЗНН-МАХН-МУНН-ын “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөгчид оролцов.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн онцлог, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарвал зохих асуудлууд, сонгуулийн өмнөх бэлтгэл ажлын явц, цар тахлын үед хүндрэл учруулж болзошгүй зарим асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн анхаарч ажиллаж буйг танилцуулав. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байгааг онцлон тэмдэглээд улс төрийн намууд хууль дүрмээ чанд сахин биелүүлэхийн сацуу хүний эрхийг хүндэтгэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, шударга, ил тод, нээлттэй сонгууль явуулахын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Улмаар СЕХ-ноос сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа, сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн ажиглалт хийх, ажиглагчийн эрх, үүрэг, сонгогчдод чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал тоолох төхөөрөмжийн талаар танилцуулга хийв.

Мөн сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагууд тодруулбал, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус өөрсдийн  чиг үүргийн хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сонгууль зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийж уулзалтад оролцогсдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтад оролцож буй төрийн бус байгууллагуудын зүгээс сонгуулийн үеэр сонгогчдод мэдээлэл хүргэх 1800-2800 дугаарын утас ажиллаж байгаа талаарх мэдээллийг хүргэх, сонгогчдын боловсролын асуудалд хамтран ажиллах, мэдээ мэдээллийг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх асуудалд төрийн байгууллагууд, улс төрийн нам, нэр дэвшигчид анхааран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж ажиллахыг уриаллаа.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.24
    2021/04/21

    МАН ингэж новшроод хэрэггүй. Ард түмэн хэнийг сонгохоо мэднэ

    Хариулах
  • 103.57.92.137
    2021/04/21

    Хөөш алиа салбадайнуудаа хар машинаа тохируулчихсан уу? сайн шалгаарай нөгөө сонгогдох хулгайчийхаа нэрийг андуурч нөгөө эсрэг хулгайчаа шаачихаад уйлах инээх багадах юм болох вий.Монголчуудаа та нарын өгсөн санал бол зүгээр л ёс төдий шоу хэнийг сонгохоо СЕХ хар машин хоёр шийднээ дахин сонгуульт хугацаанд ард түмэн өлсөнөө үүнээсээ гашуун зовлон амсанаа харж л байгаарай энэ өгсөн 300 мянгаа биднээс хэдэн сая дахин нугалж авнаа одоо энэ мөнгөөр юу шийдэж байна Хүчитшонхорын мах зардаг бузрууд ихэнхийг нь авсан биз дээ тэр ченж нэртэй бузрууд короногоор үхээд дууснаа түрүүч нь үхэж байгаа оршуулганд нь таарнаа тэр мөнгө

    Хариулах
  • 122.201.24.237
    2021/04/21

    Сонгох сонгогдох эрх л чухал гээ биз дээ. Одоо сонгох эрхийг тулгаад байх боллоо энэ зөвүү...

    Хариулах