Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлын “сэнтий” одоо ч маргаан дагуулсан хэвээр байна.
Хамгийн сүүлд /2021.03.05/ өдөр нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн санал авснаар, Ерөнхий захирлаар А. Бүрэнбаатар томилогдсон байдаг.
Тухайн үед түүнийг Шадар сайд С.Амарсайханы нөлөөллөөр Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлаар томилогдсон гэх мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байсан юм.
Гэтэл уг томилгооны цаана хууль бус үйлдэл явагдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
Тодруулбал, А.Бүрэнбаатарыг Ерөнхий захиралд томилох процесст ашиг сонирхлын зөрчил үүссэн аж. Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр тооллогын комиссын гишүүдийн тооллогын алдаанаас болж эхний шатанд өгсөн оноон дунд алдаа гарсан гэх. Уг асуудлыг шалгахаар энэ сарын 2-ны өдөр Авлигатай тэмцэх газраас тооллогын хуудсын эх хувь материалыг авч явсан байна.
Тухайн үед сонгон шалгаруулалтаас Р.Гандимаа 577 оноо, Бүрэнбаатар 571 оноо М.Амарбаяр 571 оноо Г.Гэрэл 571 гэж танилцуулж байв. Гэтэл тооллогын комиссын дүн үнэн хэрэгтээ өөр байсан аж.
Үндэсний зөвлөлийн гишүүдийн ашиг сонирхлын үүднээс хийсэн энэ хууль бус үйлдэл нь Шадар сайд С.Амарсайхантай холбоотой байж болзошгүй байгаа”-г хэлж байна.
Ажлаа аваад сар гаруй болж буй А.Бүрэнбаатар өөрийн өрөөндөө бөөгийн зан заншил хийлгэж, заслын гэх бурмыг ажилчдын хоолондоо хийхийг завдсан зэрэг хэл аманд өртөөд байсан бол одоо хууль бусаар томилогдсон уу гэх асуудал дахин сөхөгдөх бололтой.
Үүгээр зогсохгүй А.Бүрэнбаатырн өмнө тус телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад ажлаа өгсөн Н.Дэмбэрэл шүүхэд хууль бусаар ажлаас чөлөөсөн хэмээн нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүх дээрээ ялалт байгуулжээ.
Тэрбээр томилогдоод удаагүй байхдаа өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Учир нь түүнийг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийх үеэрээ тус телевизийн уран бүтээлчдийг хөөж гарган, "Херо" энтертайнментын уран бүтээлчдийг 600 студи рүү нэвтрүүлэн, ярилцлагын бичлэгийг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, мөрийн хөтөлбөрөө уран бүтээлчдэд танилцуулаагүй гэсэн асуудлыг МҮОНРТ-ийн уран бүтээлчид тавьж, эсэргүүцлээ илэрхийлж, улмаар ажлаас өгөхөд хүргэсэн билээ.
Ийнхүү олон захирлын нүүр үзээд удаж буй тус газарт ийнхүү дотоодын хэрүүл тэмцэл одоо ч үргэлжилсээр байгаа аж. Энэ нь мэдээж тус байгууллагын удирдлагууд нь улс төрийн нөлөөллөөр сонгогддогтой холбоотой. Ер нь үе үеийн захирлууд намын гэх логог тэвэрч орж ирсэн тус байгууллага өнөөдөр өөдлөх гэхээсээ илүү уруудан доройтож явааг хэлэх хүн олон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.66
хулгайчийг явуулаач ээ
Хариулах66.181.189.99
Хувьчил
Хариулах66.181.178.49
Яасан хэл ам, атаа жөтөө,муу муухай нүүрлэсэн газар вэ. Жирийн уран бүтээлчид мэдэнж браво.
Хариулах192.82.78.54
Хамгийн том алдаа бол Наранбаатарыг ҮЗ ийн дарга болгосон явдал шүү Бараг 8 орчим жил МНВ- ийн хөрөнгийг идэж, Ажилчдын байр барих нэрийдлээр их хэмжээний мөнгө угаасан ТВ- ийн охид хүүхнүүдийг албан тушаалаа ашиглаж бэлгийн хүчирхийлэл үйлддэг өөрийгөө тойруулсан Ганболд Агааноров Гэрлээ тэргүүтэй хэдэн юмнуудыг гар хөл болгодог гээд олон баримт ярьж байна лээ Радио телевизийхэн Ийм тул Наранбаатарыг тэндээс үтэр түргэн зайлуулах хэрэгтэй Хөдөлгөөн өрнүүлцгээ сэтгүүлчдээ
Хариулах66.181.178.240
Үндэсний зөвлөл ч дарга, гишүүд ч нэр хүнд шалны алчуур боллоо доо
66.181.187.89
Үндэсний зөвлөлийн Оюун-Эрдэнэ гэж авгай тооллогын комисс дээр будилуулаад Бүрэнбаатарыг гаргасан гээд байсан. Үнэн юм биш үү ккк
Хариулах192.82.88.32
Яасан их шуналын албан тушаал вэ. Одоо энэ байгууллага хэдэн албан тушаалын шуналд автсан хэсэг нөхдийн гайгаар шороотой хутгаж байна. УОК Амарсайхан энэ байгууллагад хутгалдах ямар ашиг байна. Авгай нь энэ байгууллагыг хувьчилж авах санаа байна уу Ичиж амьдараач Амарсайхан, Ичинхорлоо нараа.
Хариулах202.9.46.30
Ерөнхий Захирлаа сонгох тооллогоо хийж чадаагүй Үндэсний зөвлөлийн дарга зайлах хэрэгтэй. Гол ажил нь Ерөнхий захирлыг хуулийн дагуу сонгох. Ажлаа хийж чаддагүй ийм дүнкүүнүүдээ зайлуулбал таарна
Хариулах202.126.90.35
Яасан салж хагацаж болдоггүй их шунал вэ гэрлээ наранбаатар тэднии гар хөлүүд ээ наад бгуулагаа тайван орхи гүтгэлэг доромж чинь хэрээс хэтэрлээ
Хариулах66.181.161.27
Энэ бичсэнээр Сонгон шалгаруулалтын тооллогын комисс алдаа гаргасан бол ҮЗ дарга Наранбаатар ажлаа хурдан өгөөд тонилчих доо
122.201.21.21
Үз-н телевизийг муухай харагдуулахаа болиочээ. Наранбаатар гуай. Хамт олондоо ядахад муу нэр хүндтэй авилгач ш дээ Наранбаатар бүгд мэднэ чамааас бид залхаж бнаа
Хариулах43.242.243.182
Яах гэж ийм худал зүйл ярьж байдаг юм бэ.
Хариулах122.201.21.21
ҮЗ-н дарга Наранбаатараа чи наад байгууллагаа тайван байлгаач ээ. Чиний эрх ашиг мөнгө угаадаг байгууллага биш.
Хариулах66.181.161.27
Наранбаатар Нинжжамц хоёрын шулмын сэтгэл хоргодож дээ ҮЗөвлөл чадамжгүй юм гэж ойлгож бн Наранбаатар огцрох болж дээ
Хариулах64.119.26.205
MNB-ийн ирээдүйн төлөө л Хамт олон тэмцсэн. Яг үнэндээ хуулиндаа өөрчлөлт оруулахгүй бол яаж тэмцээд ч нэмэргүй гэдэг нь харагдаж байна.
Хариулах202.126.89.38
МҮОНРТ- ийн үйлдвэрчний эвлэлийн Д.Наранцэцэг Туул гэсэн будлианы эзэд одоо даргын албан тушаалаа хүлээгээд сууж байгаа
Хариулах202.9.40.186
Ккк хаанахын их мэдэгч вэ
202.126.89.38
Бүрэнбаатарын ард үндэсний зөвлөлийн хэдэн нөхөд мөн хамт олны зөвлөл гэж өөрсдийгөө дөвийлгөж худлаа ярьсан албан тушаалын сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс ч байгаа. Хамт олны эрх ашгийг албан тушаалаар солидог гарууд шдээ.
Хариулах202.126.90.35
Тэр даймии тэргүүтэй жижиг гарууд том бодолоо орхи хамт олон чинь та нарыг шоолж бна
66.181.188.97
Суудлаасаа ховхрох тийм тэцүү бна уу? Даргын суудалд заларч бх даа шуналаа дараад ажлаа сайн хийцгээж бх чинь яасах юм хэхэ. Насаараа дарга хийчхээд олигтойхон хийж бүтээн бол одоо ингээд шившгээ дэлгээд хөөгдөөд сууж бхгүй лк бсан бх. Дарга нэртэй хэдэн боловсролгүй чадваргүй хувалзууд чимээ зайлцгаавал дээр биш үү! Ийм арга ядсан хор найруулж хар сэтгэлээр үхэлдээд хаа хүрэхийг чинь харнаа ха ха
66.181.177.248
HEn ch baisan yahav deee uzeh bish naad hogiig chin /. KUIeee neeree bidniii ugsaun tatvariig hulgailah geed suuj baigaaa biluuu tegesnees taraasan deerdee
Хариулах202.55.188.91
odoo tegeed ali n zahiral ni boloh um bee?
Хариулах202.55.188.91
Заваарсан юм,
Хариулах