НДШ тасралтгүй төлсөн таван жилээр тэтгэвэр тогтоолгох хуулийн төсөл өргөн барилаа

2021/04/30

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 

Өнөөдөр манай улсад 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байдаг. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралттүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж, 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гap дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог тул хугацааг багасгах ёстой гэж үзжээ.

Хуулийн төсөлд тэтгэвэр  тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай, дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлох зохицуулалтыг тусгасан байна.

Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгөн дүн бодитоор нэмэгдэх бөгөөд иргэд өөрсдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс өндөр насны тэтгэврээ авч байгаа учир улсад төсөв, эдийн засгийн эрсдэл, хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.142
    2021/05/01

    Сүүлийн 2 жил онцгой нөхцлийн улмаас олон хүн ажилгүй болсон. Эдийн засаг хэвийн байдалд ортол өчнөөн хугацаа хэрэгтэй. Иймд зайлшгүй шийдэх ёстой асуудал гэж бодож байна.

    Хариулах
  • 66.181.185.210
    2021/05/01

    Энэ бол цаг үеэ олсон зөв хууль болж байна баярлаж байна эдгээр гишүүдэд. Бас тэр сүүлийн 20 жил гэдэг жинь бас нэг чөдөр болж байгаа заалт юм шүү . Хүн зах зээлийн энэ оргоо бусгаа үед тасралтгүй ажилласан жил нь амьдралынх нь альч үед нь байсан байж болно. Тэгэхээр сонголтоо аль үеэсээ авах боломжийг нь энэ заалт үгйү хийж байгаа юм шүү. Магаддгүй энэ сүүлийн 20 жилээс өмнө энэ хүн сайн цалин авч байсан байж болно бас тасралтгүй ажилласан хугацаа нь өмнөх 20 жилд нь байсан бол тэгээд л хувь тэнцүүлэх гэдэг юм руу орох болж байгаа. Тэгэхээр хууль хэлэлцэх үедээ тэр сүүлийн 20 жил гэдэг заалтаа аваад хаячихвал маш олон хүнд хэрэг болно доо

    Хариулах
  • 64.119.19.40
    2021/04/30

    УИХ гишүүд Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нарт талархаж байна, харин Г.Занданшатар дарга хурдан шийдэж өгөөрэй, үнэндээ танай сайд байсан Чинзориг бөгөөд танай намын УИХ гишүүдийн алдаатай шийдвэр шүү дээ, социализмын үес болоод л байсан хуулийг өөрчлөөд л, одоо ОХУ яг л байсан хэвээрээ 5 жил төлсөн шимтгэлээс тооцож байгаа, тэтгэвэрт гарах нас л нэмсэн болохоос. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдэж өгөөрэй, үгүй бол МАН-д санал өгөхгүй.

    Хариулах