Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа МАРГААШ дуусна

С.Гандэлгэр
2021/05/01

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас буюу өчигдрөөс эхэлсэн. Энэ ажиллагаа хуульд заасны дагуу гурав хоног үргэлжилнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргахыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэв.

Arslan.mn

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар санал авах өдрөөс 37-оос доошгүй хоногийн өмнө буюу цаг хугацааны хуваарьт заасан ёсоор 5-р сарын 03-наас өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Харин энэ хугацааг хоцроосон мөрийн хөтөлбөрт төрийн аудитын дээд байгууллага дүгнэлт гаргахгүй.   

Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг 5 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө гаргах бөгөөд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгосны үндсэн дээр дүгнэлтээ эцэслэн гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна