СЕХ Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг энэ сарын 8-ны дотор шийдвэрлэнэ

2021/05/03

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу өчигдөр УИХ-д суудалтай нам, эвслүүд өчигдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодрууллаа. Тодруулбал, МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшихээр тодров.

Хуулийн дагуу нэр дэвшигчдийн материалыг гурав хоногийн дотор буюу энэ сарын 5 хүртэлх хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 8-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Хэрвээ Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийг бүртгэхгүй бол дахин болон нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг тавдугаар сарын 10-наас өмнө зохион байгуулах юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.253
    2021/05/03

    Хуулиндаа 6жил гэж заасан юм тэр хуулиа л мөрдөөч ! Цар тахал гэж сүржигнэж ард түмнийг эдийн засгаар хохироож байж юун сонгууль вэ! ? Одоогийн ерөнхийлөгчөө 2жилээр сунгаач !

    Хариулах