УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа Сүхбаатарын талбайд хийлээ. Бүлгийн хуралд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй гишүүдээс гадна бусад гишүүд нь ирж оролцжээ. Тус бүлгийн дарга Д.Ганбат "Төрийн байгууллагууд хэтэрхий улстөржиж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНРТ нэг ч удаа энд ирж мэдээлэл аваагүй. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бол ард түмний олонхийн төлөөлөл. Манай бүлэг нийт сонгогчдын 60 хувийг төлөөлж байгаа. Учир нь, бие дааж нэр дэвшсэн Н.Алтанхуяг гишүүн, мөн С.Ганбаатар гишүүн манай бүлэгт нэгдсэн. Ингэснээр манай бүлгийн 13 гишүүн ард түмний 60 хувийн төлөөлөл болж байгаа юм" гэлээ.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Засгийн газрын 100 хоног тохиож байна. Эрх баригчид энэ тухай ярьж байна. Харин короанавирусийн халдварын улмаас 170 хүн нас бараад байгаа хэн ч тоохгүй байна. Өнөөдөр Монгол Улсад хүний амь ийм үнэ цэнэгүй болжсон байна. 100 мянган хүнд ногдох нас баралт, өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж эхэллээ. Энэ бол Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой. Эрүүл мэндийн ажилтнууд ажиллах тэнхэлгүй болж байна. Эдгээр хүмүүст урамшууллын мөнгө өгч байгаа гэсэн боловч амьдралд нь хүрэлцэхгүй байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу олгох ёстой мөнгөө олгохгүй байна гэсэн гомдол ирж байгаа" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хориг тавьсан. Гэтэл СЕХ нэр дэвшигчдийг бүртгэж хууль зөрчлөө" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.71
Анархи байдлыг үүсгэж байна уу даа
Хариулах103.57.95.142
Цар тахалын эсрэг ажлыг та бүхэн саатуулаад байна. Наанаас чинь халдвар гарвал та бүхэн хариуцах уу. тэр С.Эрдэнээгийнхээ шонхор таурт очиж өлсгөлөнгөө үргэлжлүүл. Жанжины талбай дээр хүүхдүүдээ салхилуулмаар байна.
Хариулах202.55.188.35
Одонтуяа Эрдэнээсээ урважээ янз нь. Уг нь Эрдэнээс салдаггүй байсан сан. Улс төрөө гэж. Ийм ажгуу.
Хариулах192.241.91.205
Эргүүтэж өгөх юмаа. та нарын тамганы хэрүүлд ард түмэн туйлдаж байна. та нар больж үз
Хариулах23.250.93.65
та нарт ардчилал ярих эрх байхгүй
Хариулах138.128.88.195
Х.Баттулга албан тушаалаа алдчих гээд үхэх гэж байна
Хариулах45.72.90.157
АН-ынхан тар, тар
Хариулах45.72.46.224
халдвар тарааж байгаа новшнууудаас вакцины мөнгийг төлүүл
Хариулах45.57.201.235
ямар азаар энэ үед АН-ынхан төр бариагүй юм бэ гэж боддож байна. тэгсэн бол хэрэлдээд бид хохироод л сууж байнаа
Хариулах45.72.62.72
халдвар тарааж байгаа новшнууудаас вакцины мөнгийг төлүүл
Хариулах45.57.201.181
та нар борл ард түмний дайсан шүү
Хариулах66.181.184.218
Та нарыг ард түмэн зэвүүцэж байгааг ойлгооч Ганбат гуай одоо 60 % гэж балайрч байхаар дараагийн ажлаа бод юун хуралсаг юм..Хэн ч тоохгүй одоо ерөнхийлөгч хүртэл тоохгүй Харин дуртайгаар намгүй 2-ыг үлдээ
Хариулах66.181.186.53
76 гишүүний 13 хүн нь 60% болдог мөн өөдрөг тооцоолол шүү. ккк Ганбат гишүүнд цаашдын ажилд нь амжилт хүсье дээ
Хариулах