Долдугаар сарын 1-ний ХОХИРОГЧИД: Ард түмэн гэж ярьж байгаа ч эцсийн мөчид хэсэг бүлэг улс төрчид хождог

2021/05/10

УИХ-дахь АН-ын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарлаад зургаа хонож байна. Эл асуудалтай холбоотойгоор   “Долдугаар сарын 1”-ний хохирогчид мэдээлэл хийлээ. 

Хохирогч Б.Хосбаяр

''Цар тахалтай байгаа  хүнд цаг үед УИХ-ын гишүүнийхээ дархан эрхээр хамгаалуулж, өлсгөлөн зарлаж байгаа нэртэй ард  иргэдээ турхираад байж болохгүй. Аль нэг нам, хүмүүсийн турхиралтаар үймээн самуунд битгий оролцоорой гэж уриалмаар байна. Үр дүнд нь иргэд л хохирдог. Цагдаа иргэн хоёрын дунд мөргөлдөөн үүсэж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон түүх бий шүү. Тиймээс иргэд хэн нэгний турхиралтад орохгүйгээр дор бүрнээ нэгийг тунгааж бодох хэрэгтэй. Сонгууль болдгоороо болно, хэнд санал өгөх нь хувь хүний асуудал.  “Долдугаар сарын 1” шиг үйл явдал ахин бүү давтагдаасай гэдэг үүднээс иргэддээ хандаж хэлж байна. Ард түмэн, ард түмэн гэж ярьж байгаа ч эцсийн мөчид хэсэг бүлэг улс төрчид хождог.

Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг: Долдугаар  сарын 1-ний үйл явдал үнэхээр Монголын түүхэнд тохиосон хөр өдөр. Сонгуультай холбоотойгоор ийм явдал болсон. 12 жилийн хугацаанд бид тасралтгүй зулын ёслол хийлээ. Улс төржүүлж, улс төрийн ашиг хонжоо хайсан этгээдүүдээс нэг нь ч уучлалт гуйгаагүй. Өнөөдөр АН-ынхны гомдоод байгаа асуудал бүгдээрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос эхтэй. Улс төрийн талцлын үр дүнд сайхан Монгол залуус, ард түмэн хохирдог. ''

С.Наран 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.62
    2021/05/10

    маш зөв дэмжиж байна монголд удахгүй сайн цаг ирнэ бид ялна. Намууд цаашаа

    Хариулах