АН-ын маргаан: Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч хүлээж авсангүй

2021/05/10

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэж эхэлсэн ч нэхэмжлэгч тал шүүх бүрэлдэхүүнээс дахин татгалзлаа. Шүүх хуралдаан хүсэлт тавьсан учраас түр завсарлан зөвлөлдөөд татгалзах хүсэлтийг нь хүлээж авсангүй шүүх хурлыг үргэлжлүүлж байна. 

Өмнө нь нэхэмжлэгчийн талын өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.5
    Өчигдөр

    Асуудлыг зөвөөр шийдүүлэх хүсэл байхгүй. Аль болох зөрчилдөөнтэй байх нь эд нарт ашигтай

    Хариулах
  • 192.82.90.161
    2021/05/10

    захиргааны шүүхийн байр их таалагддаг төрийн шүүхийн байр ийм байх ёстой доо европын орнуудын шүүхийн байртай адил гэсэн биз дээ бусад шүүхүүдийг ийм болгомоор байх юмаа одоо ерөнхийлөгч болох хүнийг анхаарахыг хүсье

    Хариулах