"Ерөнхий сайд намайг үндэслэлгүйгээр гүтгэлээ. Тиймээс хуулийн байгууллагад шалгуулна"

2021/05/10

Засгийн газрын 100 хоногтой тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахдаа "Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаад яахав гэж чимээгүй явсан. Үүн дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байсан. Мөн түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн байсан. Гаалийн байцаагч нар руу утасдаж дарамталсан асуудал гарсан. Энэ асуудлыг би хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэж бодож байгаа. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцааг ч руу утасдаад гаалиар ийм бараа оруулахгүй гэж хэлэх нь ёс зүйд нийцэхгүй. Миний хувьд хүндэлдэг хүний маань нэг. Гэтэл харамсмаар ийм үйлдэл гаргасан" гэсэн юм. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр "Ерөнхий сайд тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Манай нөхөр бол төрийн дээд албан тушаал хашдаг хүн биш. Миний хувьд вакцины татан авалтад нөлөөлөх ямар ч боломжгүй. Энэ бол цэвэр Засгийн газрын ажил. Өнөөдөр өглөө "45 мянга 500 хүний өвчлөл, 170 хүний амь насаар Засгийн газрынхаа 100 хоногийг угтаж байна" гэж шүүмжилсний төлөө намайг ямар ч үндэслэлгүйгээр гүтгэж байна. Тиймээс би хуулийн байгууллагад хандаж шалгуулна. Вакцины татан авалтыг нэг өдөр ч гацаах сэтгэл ямар ч монгол хүнд байхгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.129
    Өчигдөр

    Өдөн цагаан үүл тэнгэрийн хутгуур, Өлөн цагаан хүүхэн төрийн хутгууш гэдэг дээ.

    Хариулах
  • 192.82.75.4
    Өчигдөр

    Гаалийн байцаагч ажлаа заалгаад /хүн утасдахаар л/ үнэмшилгүй л ...

    Хариулах
  • 103.26.194.180
    2021/05/10

    Улс эх орон, ард түмнийхээ төлөө дайсагнасан дайсагнал. Шийтгэх хэрэгтэй. Эдний гэр бүлийнхэн хүүгээ хүртэл хэрэгтээ оролцуулдаг талаар АНОД банк дээрэмдсэн гэж бас л нэр нь гарч байсан биз дээ. Үнэн л болж байна даа. Гаалиар бас 150 сая төгрөгийн хувцас хулгайгаар оруулж ирж гаалийнхныг дарамталсан талаар бас л зарлаж байсан. Оргүй бол арай ч ингэж гүтгэхгүй байлгүй. Ортой л байна л даа.

    Хариулах
  • 103.212.119.28
    2021/05/10

    Энэ өвчин дэлхий нийтийг хамарсан цар тахал гэдгийг хэн ч мэдэж байгааг төр засагт буруу өгөөд байгааг нэг л ойлгохгүй байна шүү

    Хариулах