Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгоно

7 цаг 40 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгох шийдвэр гаргажээ.

Мөн дараах хүмүүст цалингийн нэмэгдэл олгохоор болсон байна.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан,
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид ажлаа хийх хугацаанд нь сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо.

Ингэснээр 120 орчим эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, 30 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 28 асрагч нэмэгдэл авах ажээ. Шаардагдах хөрөнгийг энэ оны батлагдсан төсвөөсөө гаргах, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгажээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.196
    6 цагийн өмнө

    Насан туршийн боловсролын төвийнхөн Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадуудыг сургадаг.

    Хариулах