УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өчигдөр АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр "Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа" гэсэн юм.
Тэгвэл тэрбээр шинэ нам байгуулж буйгаа зарлаж, технологид суурилсан намын үйл ажиллагаа бүхий шинэ платформоо танилцууллаа. Тэрбээр "Залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө энэхүү шийдвэргийг гаргалаа.
Ардчилсан намд байхдаа тэдний төлөө олон зүйл хийхийг хичээсэн ч чадсангүй. Бүтэн 10 жил алдаж онож хичээсээр байсан ч хүссэн манлайлал, реформыг үүсгэж чадсангүй. Улс төрд 30 жил болсныхоо дараа эргээд харахад улс төр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд монополь орчинг бий болгосон хэвээр байна. Чадварлаг залуусыг улс төрд оруулах хүсэл байдаг.
АН-д байхдаа үүнийг хэрэгжүүлэх гээд чадсангүй. Үлдсэн улс төрийнхөө замналаа залуустаа зориулмаар байна. Өнгөрсөн хугацаанд өөрт нь зүтгэж байсан дарга нарын төлөө ажилламааргүй байна" гэлээ. Цахим хурал, цахим санал асуулга хийх, цахим оролцооны бүх үйл ажиллагааг зохицуулсан. "Иргэний оролцоо" аппликэйшнээ долдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.152
нам л байгуулбал сайхан амьдрах гээд байгаа юм уу даа,болоогүй л байна даа
Хариулах66.181.184.252
Ene avgai balai gedgee dorhnoo batlavaa huurhii. Uls turuus zugeer l arilaad uguhgui kkk
Хариулах202.9.40.205
Монголчуудад нам шиг хэрэггүй юм алга. Нам хэдий олон байна тэр тоогоор монголчууд доьроо хуваагдаж гадны хараанд байх нөхцөл бүрдэж байгаа гэдгийг бүү март.
Хариулах64.119.17.242
Odoo mongol ulsad ali neg namd elseegui humuus uldsen bdag uym bolov u,
Хариулах