Гадаадад байгаа сонгогчдын саналыг өчигдрөөс авч эхэлсэн. Ингэснээр тавдугаар сарын 31-ний 12.00 цагийн байдлаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 57.1 нь саналаа өгчөө. Гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 Салбар комисс ажиллаж байгаа бөгөөд нэгдсэн дүн мэдээг ирүүлжээ. Тодруулбал гадаадаас саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 4223 нь саналаа өгөөд байгаа бөгөөд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжсэн дийлэнх олонхын мэдээлэл цахим орчинд цацагдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна