Саналаа өгөхдөө мэдэж байх зүйлс

2021/06/07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход гурав хоног үлдлээ. Улсын хэмжээнд байгуулагдсан сонгуулийн 2087 хэсгийн хороонд байрлуулсан хяналтын камерын бүрэн бүтэн байдал, суурилуулалт, ирц бүртгэлийн программын ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 02-нд, сонгогчдын ирцийн мэдээ дамжуулах, хүлээн авах, нэгтгэх туршилтыг 6 дугаар сарын 04-нд тус тус явуулжээ.  Уг ажиллагааг СЕХ-ноос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 148 гишүүн, 2481 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын оролцоотойгоор гүйцэтгэсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна