Ч.Наранбаатар: Н.Түвшинбаяр тамгаа буцааж өгсөн, маргааш ажлаа хүлээлгэж өгөх байх

2021/06/07

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ажлаа өгөхөөс татгалзаж,  МҮОХ-ныхоо тамга тэмдгийг авч зугтаасан талаар Ч.Наранбаатар зургадугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ. 

Тэгвэл олимпын аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгаа буцааж өгчээ. Энэ талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатараас тодрууллаа.

-Н.Түвшинбаяр аваргатай  тамгаа буцааж өгсөн үү?

-Мэдээлэл хийсэн өдрөөс хойш Н.Түвшинбаяртай хэд хэдэн удаа уулзсан. Авч явсан тамгаа буцааж авчирч өгсөн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш 11:00 цагаас өгөхөөр төлөвлөсөн байгаа. Маргааш албан ёсоор ажлаа өгөх байх. Тамгаа өгснөөр олимпод оролцох манай тамирчдад асуудал үүсэхгүй.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 37.170.218.82
    2021/06/07

    Зөв ,өөрийгөө удирдаж чадахгүй хүн ,хүмүүс удирдана гэж бхгүй.Цол бол хүчин, хүн зодох эрх биш.

    Хариулах
  • 59.153.114.106
    2021/06/07

    Муу нохойны гэдсэнд шар тос зохидоггүй гэгч энэ дээ

    Хариулах
  • 64.119.25.147
    2021/06/07

    Цаг алдалгүй МҮОХ г хуралдуулж даргаа сонго. Олимп болтол хугацаа байна. Тэгэж чадвал чамайг дарга болох гээд тачаалдаад байгааг ард түмэн уучилж магад.

    Хариулах
  • 103.229.123.214
    2021/06/07

    Наранбаатар гэдэг ямар өрөвдөлтэй амьтан бэ

    Хариулах
  • 49.97.102.32
    2021/06/07

    ineedtei munhag aa uruu aldaa hiich.d busdad gai bolhoo boloosoi tamirchdaa hundleh setgelgui uher uter turgen zaila horvoog.n bulai

    Хариулах