Орон нутгийн харьяалалтай иргэд саналаа өгч чадахгүй ХОХИРЧ байна

2021/06/09

Өнөөдөр Монгол Улсын хувьд түүхэн өдөр тохиож байна. Монголчууд найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч, иргэн хүний эрх, үүргээ биелүүлэх өдөр юм. Гэтэл Монгол улсын иргэн бүр хуульд заагдсан энэхүү эрхээ эдэлж, төрийн тэргүүнээ сонгох явцад өөрийн дуу хоолойгоо хүргэж чадахгүйд хүрээд байна.

Угтаа бол УИХ-ын сонгууль шиг тойрог, аймаг, дүүрэг бүр тусдаа хэсгийн хороодод очиж өгөх шаардлагагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Гэтэл орон нутгийн харьяалалтай иргэд зөвхөн өөрийн харьяаллын хөдөө орон нутагтаа очиж саналаа өгөх ёстой бөгөөд өөр ямар ч аргаар Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд оролцох аргагүй болоод байгаа юм.

Түүнчлэн хөдөө орон нутагт байгаа Улаанбаатарын харьяалалтай иргэд мөн л харьяаллын газартаа ирж санал хураалтад оролцох боломжтой. Ингэснээр хөдөө орон нутагт гацсан, томилолтоор яваа, эсxүл оюутнууд гэхчлэн олон иргэд төрийн өндөрлөгийг сонгох сонголтод оролцох ямар ч эрхгүй болчxоод буй юм. 

Монгол улсын иргэн мөн гэсэн баталгаа болсон иргэний үнэмлэх нь байхад, мөн дэлхий дахиныг хамарсан коронавирусийн халдвар гарсан энэ ороо бусгаа цагт орон нутагт харьяалалтай иргэд хотод, хотод харьяалалтай иргэд хөдөө орон нутагт саналаа өгөх эрхгүй байгаа нь Монгол улс дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах өдий байгааг гэрчилнэ.

Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулна хэмээн амласан Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар энэхүү асуудлыг анхааралдаа авч, хожмын сонгуулиар хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Ирэх сонгууль даанч хол байна даа.

Уг асуудлаар залуус нийгмийн сүлжээнд санал бодлоо хуваалцсаныг хүргэж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна