Монгол улс 2020 оны гуравдугаар сараас хойш хөл хорионы байдалд шилжиж, хоол үйлдвэрлэл, цахим тоглоомын газрууд, шөнийн цэнгээний газар, караоке, паб зэрэг газрууд орлогогүй болж, хаалгаа барих нь бариад, үлдэж хоцорсон хэд нь өнөө маргаашгүй хаалгаа барихдаа тулчхаад байгаа билээ.
УОК-ын гэнэтийн шийдвэрүүд, хариуцлагагүй тооцоолол, ААН-үүдээ бодолгүйгээр гаргасан харалган шийдвэрүүдийн уршгаар олон мянган бизнес дампуурч, хэдэн хүмүүс ажилгүй болсныг тоолоод баршгүй.
Эдгээр хүмүүсийн төлөөллүүд нэгдэж, Тэвчээр тасарлаа хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан бөгөөд УОК, Засгийн газрын шийдвэрүүдээс болж хохирсон учир Засгийн Газрыг шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн.
Өчигдөр буюу зургадугаар сарын 24-ний өдөр Такэсан Мисо Рамен зоогийн газар эдийн засгийн хүнд байдалд орж, бизнесээ хаахад ойрхон болоод байгаа тул цаашид УОК-ын шийдвэрийг дагаж чадахгүйгээ мэдэгдсэн билээ. Улмаар ижил асуудалтай нүүр тулсан ААН-үүд нэгдэж, цахим ертөнцөөр давлагаа өрнүүлсний хүчинд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар ААН эрхлэгчидтэй Хариуцлагын гэрээ байгуулж, вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг сахин үйлчилж болно хэмээн шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр цахим тоглоомын газар ажиллуулдаг иргэд нэгдэж, УОК-ын шийдвэрийг цаашид дагахгүй, үйл ажиллагаагаа явуулна хэмээн мэдэгдлээ.
Цахим тоглоомын газрууд тавин хувийн дүүргэлттэйгээр, вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны хүмүүст үйлчилнэ хэмээсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.66
Хууль гаргаж бүр мөсөн цахим тоглоомыг хориглох хэрэгтэй. Хэнд ч хэрэггүй хүүхдийн эрүүл мэнд хараа муутгадаг
Хариулах202.126.88.221
Шөө. Гөлөгөө
202.126.89.210
Залуучууд ч хэцүү л байна л даа
Хариулах183.177.99.230
цахим тоглоомын газрууд бүтэн 24 цаг тасралтгүй ажилдаг л ш шөнийн 04 цагт гэхэд л хүүхэд залуус пиг бөгс эргэх зайгүй л байдаг эцэг эхчүүд цахим тоглоомийн газарт хүүхдүүд чинь халдвар аваад үхлүүт хэвтэж байгааг хармааргүй байгаа биздээ
Хариулах202.126.90.94
hezeenii ym yriad bna ooroo
203.91.115.53
Odoo neeree neeh heregtee nas zai buh duremiin batlaad sahiulaad sahihguig ni haagaal yvchih heregteishd
Хариулах98.169.33.79
Zuv shuudee. Ochnoon ersdel zardal uurch business erhelj bgaa humuus tuildaj bna
Хариулах192.82.73.215
Zuv
Хариулах