ЗГ: Баяр наадмыг ирэх жил хүртэл ХОЙШЛУУЛЛАА

С.Гандэлгэр
15 цаг 28 минутын өмнө

Өчигдөр төв талбай дээр наадмыг эсэргүүцсэн жагсаал болж, олон мянган залуучууд өөрсдийн үзэл санаагаар нэгдэн эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүд Улсын баяр наадмыг хойшлуулах санал УОК-т хүргүүлсэн.

Харин УОК яаралтай хуралдаж баяр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах шийдвэрийг гаргаж ЗГ-т хүргүүлсэн юм. Тэгвэл өнөө өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, уг саналыг хэлэлцсэн бөгөөд Үндэсний баяр наадмыг ирэх жил хүртэл хойшлуулах шийдэлд хүрсэн баяртай мэдээ байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.32
    2 цагийн өмнө

    Сонгуулиа ингэх байсан юмдаа

    Хариулах