ТАНИЛЦ: Хөл хорио тогтоосон 18 аймгийн 168 сум

С.Гандэлгэр
2021/07/03

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсэж байгаатай холбогдуулан 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 18 аймгийн 168 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлаад байна.

Эдгээрээс Архангай, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймаг бүхэлдээ хөл хорио тогтоожээ.

  1. Архангай аймгийн 19 сум бүгд,
  2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  3. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод,  Баян-Агт, Сайхан, Баяннуур
  4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр
  5. Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат,
  6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  7. Хэнтий аймгийн 18 сум бүгд
  8. Дорнод аймгийн 5 сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
  9. Ховд аймгийн 2 сум буюу Манхан, Алтай
  10. Дундговь аймгийн  10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал
  11. Дорноговь аймгийн 14 сум бүгд
  12. Сэлэнгэ аймгийн 5 сум буюу   Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар
  13. Увс аймгийн 7 сум буюу Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь
  14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  15. Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
  16. Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,
  17. Завхан аймгийн 9 сум буюу Баянтэс, Тэлмэн, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс
  18. Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.91
    2021/07/04

    Аймгуудын орох гарах хөдөлгөөнийг нээгээчээ. Хөдөө явж хээр талд майхан барьж олон хоног амрах хэрэгтэй байна.

    Хариулах
  • 192.82.78.106
    2021/07/04

    Энэ буруу шийдвэр шүү. Хөдөө явж агаар салхинд чөлөөтэй аялж явах хүний язгуур эрх чөлөөг боомилж байна. Ухаалаг хүмүүс хэзээ төрд гарах юм бол.... 20-р зууны хүн төрөлхтөнг дарангуйлах аргуудын нэг болох Нам гэсэн бөөгнөрөл устах болтугай.

    Хариулах