​Д.Сарангэрэл: Т.Мөнхсайхан мөнгө төлж өөрийгөө магтуулж, халаа сэлгээ хийхийн оронд бэлтгэлээ сайн хангах ёстой байсан

С.Гандэлгэр
2021/07/05

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл цахим хуудастаа Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы талаар шүүмжилжээ. 

Би барагтай зүйлийг тэвчээд өнгөрөөдөг. Энэ удаа зэвүү, дургүй хоёр зэрэг хүрлээ. Т.Мөнхсайханыг залуу хүн ихийг хийнэ гэж бодож эмнэлгийн даргаар томилж улмаар сайд болоход нь сайн үгийг хэлж дэмжсэн. 

Тэр нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар нэг хэсэг барьсан ч 4 сарын дараа тавиад туусан. Сайт, троллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона алдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан даа чааваас. Өөрийгөө мөнгө төлж магтуулж байхын оронд зуны 4 сар үргэлжлүүлж бэлтгэлээ хангах байсан юм шүү дээ. 

Яамны мэргэжлийн хүмүүсийг халж солиход бүх цагаа барсаныг бүгд мэднэ. Ерөнхий сайд ч тухайн үед анхааруулга өгч байсан. Би 2020 оны 7-р сарын 9-нд ажлаа өгсөн. Одоо яг 1 жил болж байна. Жил өнгөрсөн байхад ч тэр дутуу хүтүүгээ хангаагүй болж таарлаа. 

Шууд.мн сайт дээр өнөөдөр коронагийн одоогийн нөхцөл байдлыг Сарангэрэлээс болсон мэтээр захиалгат нийтлэл гарчээ. Бичсэн, бичүүлсэн аль аль нь ичээсэй. Ковид-ыг 10 сар барьж вакцинтай ойртуулсан гавъяа та нарынх биш надтай ажиллаж байсан багийнх юм шүү. Залуу улсууд албан тушаал алдахаас айгаа биз гээд жил гаруй дуугүй явлаа. Давардаг юм байна. Төрийн алба залгамж чанартай учраас би тэгсэн, миний үед хийсэн юм гэж ярьдаггүй. Өнөөдрийг хүртэл намайг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан үед авч хадгалсан эм тариа, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр торгоож байгаа нь бодит үнэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүнээ эхэлж тавьсан бодлого төлөвлөгөө, зоримог шийдвэр, бүхнийг эрүүл мэндийн салбарт зориулж байсны үр дүнд үр дүнд эрүүл мэндийн салбар анх удаа уушиг орлуулагч ЭКМО аппараттай болсон . Япон улс ПСР-ын оношлуур үйлдвэрлээд 3-хан хонож байхад Монгол улсдаа оруулж ирснээс хойш нэг ч удаа оношлуураар таслаагүй. Уушиг орлуулагчаа ч, амьсгалын аппаратаа ч , эм тариагаа ч бүгдийг нь бэлдсэн. Үүнийг үнэлдэг, мэддэг нь дийлэнх нь. Тэд чимээгүй ажлаа хийж байгаа .Ноцтой алдаа гаргаад суудал нь ганхаад ирэхээр бусад руу чихдэг арга чинь одоо явахгүй шүү залуус аа. !!! АМ АСУУГААД БАЙВАЛ ХЭЛЭЭД ӨГЬЕ. ТА НАРТ КОРОНАГҮЙ МОНГОЛЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН. ОДОО ЯМАР БАЙНА ??? Үргэлжлэл бий. . .



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.65.72
    2021/07/08

    Эрүүл мэндийн салбарт зөв бодлого боловсруул ж,шийдвэри

    Хариулах
  • 192.82.65.72
    2021/07/08

    Баримт нотолгоонд нь шалгалт оруул байхгүй бүрийг төлүүлж улайсан дансаа идэж уусанд нь хуулийн хариуцлага тооцуулж,өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч,сувила

    Хариулах
  • 192.82.65.72
    2021/07/08

    Эрүүл мэндийн салбарыг цэвэрлэх хэрэгтэй Чаддаг нь хий чадахгүй нь зайл ер нь өмхийрч ялзарсан,муу болгон үүрлэсэн салбар болоод байна .Өвчтөнөө мөнгө гэж харна 2хон настай хүүхэд ханиалгаад үзүүлэх гэхэд 90.000 төгрөг нэхнэ Интер мед гэж ямар эмнэлэг тийм өндөр төлбөртэй байдаг юм бэ Төр засаг ЭМС-т цэвэрлэгээ хийж,ард түмнээ эрүүлжүүл шаардаж байна.

    Хариулах
  • 192.82.65.72
    2021/07/08

    Өөрөө юу хийсэн юм бэ халж солиход яадаг юм бэ чадахгүй бол чаддаг нэг байтугай нэг хэсэг ч байгаа....өө рийнхөөрөө шийдвэр гаргасан мундаг сайд урдны хүмүүсийн шавар шалбаагт хутгалдахгүй гэж тэр байх .Мундаг залуу тэр нь дээр...Хууль цаазат улсын иргэн мөн шүү...

    Хариулах
  • 66.181.179.231
    2021/07/06

    Энэ сэтгүүлч авгай чинь яг л Мөнхсайханд атаархаад үхэх нээ гэгчээр л харагдаад байна даа.

    Хариулах
  • 139.5.219.41
    2021/07/06

    Сарангэрэл эмээ одоо залуучуудтай өрсөлдөхөө боль!!! Үнэхээрийн тавьтаргүй эмээ юмаа

    Хариулах
  • 66.181.171.26
    2021/07/06

    kondomnuud sntee

    Хариулах
  • 66.181.190.22
    2021/07/06

    энэ сарангэрэл гэж шуналтай авгай мөнхсайханаас тэр бум тэр бумаар нь л мөнгө авч байж сайд болгоо биз дээ. Дараа нь хэнийг сайд болгоно гэж мөнгийг нь авч байгаа болдоо. тэгээд л худлаа хэвлэлээр жүжгээ тавиад эхэллээ дээ

    Хариулах
  • 66.181.190.22
    2021/07/06

    Эх нялхасын эмнэлгийн дарга энхтөрийн мөнгийг саах гээд шүлэнгэтэж байгаа гэсэн үнэн л байхдаа.Нөгөөх нь Элбэгдоржийн хүн дээ. Сайд болгоно гээд шуналын микроб авгай нам харгалзахгүй гүйгээд хороо найруулаад явна гэсэн үнэн болж таарлаа

    Хариулах
  • 66.181.190.22
    2021/07/06

    Эх нялхасын эмнэлгийн захирал Энхтөрийн мөнгийг саах гэд шүлэнгэтэж байгаа гэсэн үнэн л байхдаа.Нөгөөх нь Элбэгдоржийн хүн дээ. Сайд болгоно гээд шуналын микроб авгай нам харгалзахгүй гүйгээд хороо найруулаад явна гэж дуулдсан нь үнэн болж таарлаа

    Хариулах
  • 66.181.190.22
    2021/07/06

    энэ сарангэрэл гэж шуналтай авгай мөнхсайханаас тэр бум тэр бумаар нь л мөнгө авч байж сайд болгоо биз дээ. Дараа нь хэнийг сайд болгоно гэж мөнгийг нь авч байгаа юм болдоо. тэгээд л худлаа хэвлэлээр жүжгээ тавиад эхэллээ дээ

    Хариулах
  • 66.181.161.107
    2021/07/05

    yun aimar bolovsrolgui yum shig yaridag yum,hun gej iim zavaan zz

    Хариулах
  • 59.153.115.187
    2021/07/05

    Аймаар хүнийг чажлахгүй залгидаг авгай нарын нэг нь энэ авгай балайрч байж нэг сайдын суудалд суух гэж хүний араас цавчиж байхгүй юу?

    Хариулах
  • 103.57.94.241
    2021/07/05

    Та ажлаа мэддэг сайн хүниыг дэмжсэн Мөнхсайхан хүний араас хутга шааж бусдад бжруугаа өгөх хүн биш шүү Таныг дэмжиж ажиллаж байсан одоо ч тэр хэвээрээ Ээж аавын хүмүүжил гэж байгаа байх шүү Та арай эрт хардаад байнөдаа

    Хариулах
  • 202.179.21.233
    2021/07/05

    saraagiiin zaluu naiz geed bsan yu bolov,deeguuree ideed l duussan ,huchit shonhoriin mungutei bayan ailiin huuhded mungu dutagdsandaa said boloo yu zugeer suudal ni taalagdsan ,hanasan hunees ajil hiih setgel garah uu

    Хариулах
  • 202.126.89.57
    2021/07/05

    sn udurdagch tsereg ryygee chylyy shideh yy kkk.odoo gonshignood nemergyi

    Хариулах
  • 139.5.216.85
    2021/07/05

    Сарангэрэлийн үед короноо гараагүй шүү, Энэ үед олон ажлыг урьдчлан зохион явуулж б/н. Хээрийн эмнэлэгийн хуаранг хүртэл дэлгэж сургуулалт хийж байсан сайхан туршлага байсан. Ажлаа эмх цэгцтэй зохион байгуулж, чин сэтгэлээсээ ажилладаг хүн гэж жирийн иргэний хувьд бодож явдаг. Сайдууд солигдоод л олигтой хийсэн юм б/гүй болохоороо бие бие рүү дайралт хийдэг донтсон туршлага л газар авч байна даа Хөөрхий!

    Хариулах
  • 111.239.162.3
    2021/07/05

    ene emee zailaa daa bayrlaad zaluu ulsad ajil aa uguud horoog.s tonil do

    Хариулах
    • 202.55.188.97
      2021/07/05

      Үнэн

  • 202.126.90.77
    2021/07/05

    Сарангэрэл хамт ажиллаж байсан хүн руугаа битгий дайр лдаа.

    Хариулах
    • 59.153.112.247
      2021/07/06

      Үнэн л байна. Огцорсон сайд зөвлөх хийгээд л . Зүгээр л эмчээ хийвэл барав. Монголын төр тэрүүнд өртэй юмуу хаашаа юм